Дүрст мэдээ

2-р сар 13, 2017

"Улаан гэр" урлангаар хангах хөтөлбөрт урьж байна.

УРАН БҮТЭЭЛЧИД ТА БҮХНИЙГ ANN-ACM “УЛААН ГЭР”

УРЛАНГААР ХАНГАХ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!

Mонголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Азийн Урлагийн Мэдээ сэтгүүлтэй хамтран хэрэгжүүлж буй ANN-ACM “Улаан гэр” урлангаар хангах хөтөлбөрийг зарлаж байна!
Хөтөлбөрийн тухай
ANN-ACM “Улаан гэр” урлангаар хангах хөтөлбөр нь авьяаслаг залуу уран бүтээлчийг уран бүтээлээ туурвих үйл явцыг дэмжин 3 сарын хугацаанд урлангаар хангана.
Хөтөлбөрийн зорилго:
Уран бүтээлчдийн бүтээн туурвих авьяасыг дэмжих, боломж олгох, хамтран ажиллах
Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа:
• 2017 оны 3 сарын 9- 6 сарын 5
• Улаанбаатар хот, Баянгол дүүрэгт байрлах 1 өрөө орон сууц
Урлагийн төрөл:
• Уран зураг
• Баримал
• Инстоляци
• Медиа урлаг
Сонгон шалгаруулах шалгуур:
• 24-35 насны бүтээлч, чадварлаг мэргэжлийн уран бүтээлч байх
• Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай байх
Сонгон шалгаруулалт:
Уран бүтээлчдийн сонгон шалгаруулалтыг Азийн Урлагийн Мэдээ сэтгүүлийн төлөөлөл, МУЗ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн болон ажилчидаас бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ. Эцсийн дүнг 2017 оны 3-р сарын 7-нд зарлана.
Бүрдүүлэх материал
1. Өргөдлийн маягт
2. Уран бүтээлчийн намтар
3. Уран бүтээлийн ерөнхий танилцуулга
Өргөдлийг холбогдох материалын хамт 2017 ОНЫ 3- САРЫН 01-НЫ ДОТОР
• Redger@artscouncil.mn
https://form.jotform.me/70428147425455 хаягаар бүртгүүлэх боломжтой.
Хаяг : Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) Дельта төв 402 тоот,
Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг Утас/Факс : 976-11-319015, 319017
www.artscouncil.mn ; Redger@artscouncil.mn ; https://www.facebook.com/RedGerArtGallery/