Хөтөлбөр

8-р сар 28, 2014

“Улаан гэр” галерейн үйл ажиллагаа

Төслийн зорилго: 

Уран бүтээлчдийг үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд өргөнөөр таниулан хүргэх. 

Төслийн танилцуулга:

2013 онд МУЗ нь ХААН банкны дэмжлэгтэйгээр  “Улаан гэр” галерейн үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлэн явуулсан ба уран бүтээлчдийн үзэсгэлэн, уулзалт зэрэг сонирхолтой соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулж, олон нийтэд өргөнөөр сурталчилсан. Мөн тус  галерей нь  нийт 80 гаруй уран бүтээлчидтэй хамтран ажиллахдаа уран бүтээлийн 10 үзэсгэлэн, МУЗ-ийн 40 гаруй сургалт, арга хэмжээг зохион байгуулсан байна.

Төслийн хамтрагч:

ХААН Банк