Дүрст мэдээ

1-р сар 21, 2021

Улаан Гэр бүтээлч орон зай Уран бүтээлчид Та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна!

МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зай нь www.redger.org цахим сайтаараа дамжуулан уран бүтээлчдийг дэмжих зорилгоор уран бүтээлчдийн бүтээлийг худалдаaлах, “Урлагийн бүтээлийг таны гэрт” төслийг санаачлан хэрэгжүүлэх гэж байна.

МУЗ нь ardshop.mn -тэй хамтран чанартай уран бүтээлийг, боломжийн үнээр хүргэх, өөрийн бүтээлээ сурталчлах, олон нийтэд таниулах, Монгол шуудангаар дамжуулан бүтээлээ Хэрэглэгчийн Гарт, Гэрт хүргэх өргөн боломжийг олгох тул Уран бүтээлчид та бүхэнд  бидэнтэй  хамтран ажиллах саналыг дэвшүүлж байна. 

Та бүхэн өөрийн товч танилцуулга, худалдан борлуулах уран бүтээлийн танилцуулгын хамт дараах асуулгын дагуу бэлтгэж, “Улаан гэр” бүтээлч орон зайн redger@artscouncil.mn хаягаар 2021 оны 2 сарын 01-ны дотор илгээнэ үү.

Уран бүтээлчийн нэр:

Товч танилцуулга:

Холбоо барих утас, имэйл, facebook хаяг

Бүтээлийн нэр:

Бутээлийн төрөл:

Бүтээлийн зураг: чанартай, олон талт өнцгөөс авсан байх

Бүтээлийн хэмжээ:

Бүтээлийн үнэ: