Дүрст мэдээ

6-р сар 20, 2014

УЛААНБААТАР 2014 – Уран Баримал наадмын бүтээлийн уралдаан зарлагдлаа

1. Наадмын зорилго:

Нийслэлийн 375-н ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар урлагийн байгууллагуудтай хамтран Монголд анх удаа орон зайн урлагийн наадмыг зохион байгуулж байна.

Уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг урамшуулан дэмжих, Нийслэлийн иргэдийн сэтгэл ханамж тав тухыг нэмэгдүүлэх, нийслэлд үгүйлэгдэж буй чимэглэлийн жижиг баримлын төрлийг хөгжүүлэхэд оршино.

2. Хамрах хүрээ:

Урлагийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, сонирхогчид, оюутан сурагчид хамрагдана. Багаар болон бие даан оролцох боломжтой.

3. Бүтээлийн сэдэв:

Наадамд чөлөөт сэдвийн дор баримлын бүх төрлийн материалыг ашиглан оролцож болно. 

4. Бүтээлд тавигдах шаардлага:

Наадамд оролцох уран бүтээлчдийн бүтээл нь: 

• Олон нийтэд эерэг сэтгэлгээ төрүүлэхүйц амьд харилцааг бий болгосон

• Хэмжээ нь 2 метрээс өндөргүй байвал зохистой

• Наадамд хийгдэх бүтээл нь чанарын шаардлага хангасан удаан жилийн эдэлгээтэй байх

5. Наадмын бүтээлийн эх загварыг хүлээн авах хугацаа: 

Бүтээлийн эх загварыг 2014 оны 06-р сарын 23-ны 12 цаг хүртэл Хангарьд ордны 6 давхарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс 609 тоотод ирүүлнэ. 

6. Наадмынзохион байгуулалт: 

Наадамд оролцох бүтээлүүдийн эх загварыг ажлын хэсэг дээр урьдчилан хүлээн авч шилдэг 30 бүтээлийг шалгаруулан наадамд оролцуулна. 

Нэг баг, уран бүтээлч хэдэн ч загвар ирүүлж болох бөгөөд бүтээлийн эх загварыг40 см хэмжээтэй байхаар, 3 хэмжээст программд оруулан танилцуулах хэлбэрээр хүлээн авна. 

Загвартай хамт бүтээлийг бодитоор хийх хэмжээ, материалын зардал, бүтээлийн агуулга тайлбар, уран бүтээлчийн тухай товч танилцуулга зэргийг хавсарган ирүүлнэ. 

Наадамд шалгарсан загварыг 2014 оны 06-р сарын 24-нд олон нийтэд танилцуулна.

Бүтээлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2014 оны 07-р сарын 05-наас14-ний өдрүүдэд бүтээн байршуулна. 

7. Шагнал:

Наадмыг зохион байгуулж байгаа ажлын хэсгээс томилсон шүүгчдийн баг бүтээлүүдийг шалгаруулж, байр эзлүүлнэ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээгдсэн бүтээлүүдээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулж тус бүр дурсгалын цом, 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулна.

Оролцсон бүх багуудад ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйл олгоно.

Холбогдох утас: 98100040, 91910857

Цахим хаяг: erdenebat.by@ubservice.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ubservice.mn хаягаар авна уу.  

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС