Дүрст мэдээ

6-р сар 22, 2018

УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН МЕДИА УРЛАГИЙН НААДАМ 2018

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг “Хил хязгааргүй” сэдвийн хүрээндгурав дахь удаагаа 2018 оны 6 сарын 28-аас 7 сарын 13-ны хооронд “Үлэг гүрвэлийн төв музей” болон “Playtime” амьд хөгжмийн наадмын үеэр зохион байгуулах гэж байна.

Тус наадмын албан ёсны ивээн тэтгэгч, хамтрагчаар Нидерландын Стимулеринг сан, ТodaysArt олон улсын медиа урлагийн наадам, Төгөлдөр сан, Чингис зочид буудал, Гёте Институт, АНУ-ын Элчин Сайдын Яам, ХАС Банк, дэмжигчээр Mongolia Quest, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, MN17 галерей тус тус ажиллаж, Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг дахин Монголын үзэгчдэд хүргэж байна.

“Хил хязгааргүй” сэдвийн хүрээнд шинжлэх ухаан, технологи, урлагт хил хязгаар, орон зай, ялгаа үгүй гэдгийг харуулсан 8 медиа бүтээлийг Монголын болон АНУ, БНХАУ, Герман, Монгол, Солонгос, Тайваний 12 уран бүтээлч хамтран толилуулж буй үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн уран бүтээлчид болон оюутан сурагчдад зориулсан медиа урлагийн сургалт, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал уулзалт, ярилцлагыг тус тус зохион байгуулна.

Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухай бүрт ньwww.facebook.com/UBIMAFхаягаас зочилж авна уу.

https://www.youtube.com/watch?v=dFDZbUUeDHg&feature=youtu.be

Та бүхнийг Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам урьж байна.