"Улаанбаатар" олон улсын кино форум

“Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд олон улсын хамтарсан кино бүтээж, түгээж буй дэлхийн кино урлагийн хөгжлийн чиг хандлага, шилдэг туршлага ба боломжуудын талаар танилцуулах зорилгоор “Улаанбаатар” кино форумыг Монголын кино уран бүтээгчид, найруулагч, продюсер, жүжигчид, урлагийн бодлого боловсруулагч нарт зориулан 2013 оны 10 сарын 5-нд зохион байгуулах гэж байна.

Тус форумын үеэр Франц, Итали, Герман, Швед, Тайвань, Сингапур, Мексик зэрэг орны найруулагч, продюсерууд, дэлхийд нэр хүндтэй олон улсын кино наадмын зохион байгуулагчид, кино бүтээлийг дэлхийн зах зээлд борлуулан түгээдэг компаний төлөөлөгчид “ОУ-н хамтарсан кино бүтээл ба санхүүжилт” ба “ОУ-н кино наадам ба түгээлт” сэдвийн хүрээнд дэлхийн шилдэг туршлагаас танилцуулан монголын кино урлагын салбарын мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ.