Хөтөлбөр

8-р сар 28, 2014

Улаанбаатар Олон Улсын Кино Наадам 2013

Төслийн зорилго: 

Кино урлагийн салбарын үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын үзэгчдэд дэлхийн шилдэг кино бүтээлийг хүргэх.  

Төслийн танилцуулга: 

Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны санаачлага, санхүүжилтээр Монгол Францын Төв, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, МУЗ хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготай “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам /УБОУКН/-ыг 2013 оны 10-р сарын 4-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Тус наадмын хөтөлбөрт 2013 оны Канын Олон Улсын Кино Наадмын Шүүмжлэгчдийн долоо хоног, Найруулагчдын хоёр долоо хоног хэсэгт шалгарсан болон “Он сертан регард”, Алтан камер шагнал хүртсэн Италийн “Сальво”, АНУ-ын “Бүрэн сүйрэл”, Мексикийн “Алтан хорго”, Сингапурын “Ило ило”, мөн 2012 оны Венецийн олон улсын кино наадмын Шүүмжлэгчдийн долоо хоногийн Үзэгчдийн нэрэмжит шагналт Шведийн “Ид унт үх” зэрэг 12 шилдэг бүтээлүүдийг нийт 5000 үзэгчдэд хүрсэн бөгөөд кино бүтээсэн уран бүтээлчидтэй уулзалтыг зохион байгуулсан. Мөн наадмын хүрээнд дэлхийн киноны хөгжлийн шилдэг туршлагаас суралцах, Монголын киног олон улсад сурталчлах, хамтарсан бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх зорилготой “Улаанбаатар Олон Улсын Кино Форум”  болон “Амжилтын Гарц” уулзалт ярилцлага зэрэг Монголын кино уран бүтээлчдэд нэн тэргүүнд шаардлагатай асуудлыг хөндсөн үйл ажиллагааг тус тус зохион байгуулсан.

Төслийн хамтрагч:

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам 

Нийслэлийн Соёл Урлагийн Газар

Монгол-Францын Төв

Монгол дахь Францын Элчин Сайдын Яам

Францын  Институт

Блак Бокс Театр 

Саунд оф Монголиа

Синема оф Саунд

Тэнгис Кино Театр

Алтан Хальс Холбоо

Монгол дахь Туркийн Элчин Сайдын Яам

Төслийн хандивлагч

Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам

Соёл Урлагийн Хөгжүүлэх Сан