Дүрст мэдээ

7-р сар 30, 2013

"Улаанбаатар” Олон Улсын Анхдугаар Кино Наадам 10-р сард зохион байгуулагдана

Соѐл, Спорт, Аялал Жуулчлалын Яам, Монголын Урлагийн Зөвлөл болон Монгол-Францын

Төв хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор

болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Анхдугаар Кино

Наадмыг 2013 оны 10-р сарын 3-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Уг наадмын хүрээнд Монголын киноны хөтөлбөр, Нээлтийн кино, "Амжилтын гарц" киноны уран бүтээлчдэд зориулсан тусгай хөтөлбөрийн шалгаруулалтыг зарласан бөгөөд доорхи линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах буюу хөтөлбөрийн ажилтан Б.Батгэрэлтэй 319017 утсаар холбогдоно уу.

“Улаанбаатар” Олон Улсын Анхдугаар Кино Наадмын Монголын киноны хөтөлбөрийн шалгаруулалтад урьж байна!

“Улаанбаатар” Олон Улсын Анхдугаар Кино Наадмын нээлтийн киноны шалгаруулалтад урьж байна!

Монголын киноны уран бүтээлчид олон улсын нэр хүндтэй уран бүтээлчидтэй уулзах,тэднээс ганцаарчилсан зөвлөгөө авах боломжийг олгож байна! “Амжилтын гарц” киноны уран бүтээлчдэд зориулсан тусгай хөтөлбөр