Түгээмэл асуулт

МУЗ тэтгэлэг олгодог уу?

МУЗ нь тэтгэлгийн уралдааныг Монголын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн дунд зохион байгуулдаг болно. МУЗ нь уран бүтээлчдийн мэргэжил дээшлүүлэх, хамтарсан уран бүтээл туурвих, соёл урлагийн байгууллагын чадавхийг дээшлүүлэх, олон нийтийн соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын төслүүдэд тэтгэлэг олгодог. Тэтгэлгийн талаарх мэдээллийг Уран бүтээлчдийн боломж цэснээс авна уу. 

МУЗ хаанаас санхүүждэг вэ?

МУЗ нь 2002 онд Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын Сан)-ийн санхүүжилтээр байгуулагдсан. Гэвч одоо бол МУЗ нь төслийн санхүүжилт, гишүүнчлэл, хандив, тэтгэлэг, Улаан гэр бүтээлч орон зайн орлого зэрэг эх үүсвэрээс санхүүжилтийг амжилттай бүрдүүлсээр байна. Мөн 2003 онд байгуулагдсан АНУ дахь МУЗ нь Монголын соёл урлагийг Хойд Америкт сурталчлах, дэмжих зорилгоор Хойд Америк дахь хандивлагчдаас сан бvрдvvлэх vйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулдаг ба зарим тохиолдолд АНУ дахь МУЗ нь МУЗ-ийн тодорхой төсөлд тэтгэлэг олгодог. 

МУЗ-ийн гишүүн хэрхэн болох вэ?

МУЗ нь гишүүнчлэлийн хэд хэдэн ангилалтай бөгөөд гишүүн болохыг хүсвэл энд дарж манай гишүүнчлэлийн мэдээлэлтэй танилцана уу.

МУЗ-д сайн дураараа ажиллаж болох уу?


БОЛОЛГҮЙ ЯАХАВ! МУЗ нь төрөл бүрийн олон тооны төсөл хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр төслүүдэд сайн дураараа ажиллах хүмүүст бид үргэлж баяртай байдаг. Бид сайн дурын ажилтнууддаа санаачлагатай, хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандах гэсэн хоёрхон шаардлагыг тавьдаг боловч Англи хэлний болон Монголын соёл урлагийн талаар мэдлэгтэй байвал сайн. Нэмэлт мэдээлэл авах, МУЗ-д сайн дураараа ажиллахыг хүсвэл МУЗ-ийн Хөтөлбөрийн туслах Г.Будгэрэлтэй  assistant@artscouncil.mn хаягаар болон +976 11 319017 тоот утсаар холбогдоно уу.

 

МУЗ-ийн и-мэйлийн листэнд хэрхэн бүртгүүлэх вэ?

МУЗ-ийн сар бүрийн мэдээллийн товхимол болон сар тутмын соёл урлагийн мэдээллийг хүлээн авахыг хүсвэл 

МУЗ-ийн Хөтөлбөрийн туслах Г.Будгэрэлтэй  assistant@artscouncil.mn хаягаар холбогдож бүртгүүлнэ үү.


МУЗ хаана байрладаг вэ?

МУЗ нь Урт Цагааны зүүн урд талын Дельта Төвд байрладаг бөгөөд Даваа-Баасан гаригт 09-18 цагийн хооронд ажиллана. Манай хаяг:

Монголын Урлагийн Зөвлөл
Дельта төв, 4 давхар, 402 тоот  
Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг
Улаанбаатар, Монгол улс

 

Би сэтгүүлч бөгөөд МУЗ-ийн хэвлэл мэдээллийн санд хэрхэн бүртгүүлэх вэ?

МУЗ-ийн Маркетинг олон нийттэй харилцах хөтөлбөрийн ажилтан Б.Батчимэгт өөрийнхөө талаар болон сонирхож буй мэдээллийн талаар и-мэйл явуулж МУЗ-ийн хэвлэл мэдээллийн санд бүртгүүлнэ. Ингэснээр Та МУЗ-ийн үйл ажиллагааны талаарх хэвлэлийн мэдэгдэл болон мэдээ, мэдээллийг хүлээн авах болно. Мөн Та МУЗ-ийн видео, фото зургийг ашиглахыг хүсвэл marketing@artscouncil.mn хаягаар болон +976 11 319017 тоот утсаар Б.Батчимэгтэй холбогдоно уу.