Арга хэмжээ

2-р сар 08, 2013

"Тэмтрэхүй" үзэсгэлэн

 

Уран Зургийн Галерей

2013 оны 02-р сарын 15-аас 03-р сарын 15 хүртэл         

Монголын Урлагийн Зөвлөл, Соросын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй “Тэмтрэхүй” төсөл, үзэсгэлэнгийн гол зорилго нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дүрслэх урлагийн боловсролд хувь нэмэр оруулах,  өөрсдийн гараар бүтээл туурвих, түүнийгээ үзэсгэлэнгийн хэлбэрээр бусадтай хуваалцах, олон нийтэд танилцуулах боломжийг олгоход оршиж байгаа юм. Төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалт зохион байгуулах, улмаар тэдний бүтээлээр үзэсгэлэн гаргах, уг үйл явцыг нэвтрүүлэг болгон цацах зэрэг үйл ажиллагаанууд багтаж байгаа юм. Та бүхнийг энэхүү үзэсгэлэнд урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 331687, 327177 утсаар авна уу.