Туркийн Соёлын Өдрүүдийн хүрээнд Туркийн кино өдөрлөг болно.
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад Суугаа Элчин сайдын яам нь 2015 оны 6 дугаар сарын 8-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Туркийн соёлын өдрүүдийг зохион байгуулах гэж байна. Тус соёлын өдрүүдээр Туркийн алдарт төгөлдөр хуурч Тулуйхан Угурлу Дуурь бүжгийн эрдмийн театрт тоглолтоо хийнэ. Мөн Туркийн “Эбру” (усан дээрх гар зураг) зураач Айшегүл Кавасын уран бүтээлийн үзэсгэлэнг Монголын урчуулын эвлэлийн хороонд дэлгэнэ. Тэрээр мөн Чингис хааны талбайд Туркийн “Эбру” урлагийг танилцуулна. Мөн тус соёлын өдрүүдийн хүрээнд Туркийн Кемпински зочин буудлын тогооч нар хүрэлцэн ирж Турк хоолны өдөрлөг зохион байгуулна. Олон улсын кино наадмуудын шагналт таван киног Туркийн кино долоо хоногийн хүрээнд олны хүртээл болгоно. Мөн Хурд хамтлаг хаалтын тоглолт хийнэ.
https://www.facebook.com/events/393182194218228/