Хөтөлбөр

8-р сар 28, 2014

Туркийн Анкара хотын олон улсын хөгжмийн наадам

Төслийн зорилго:

- Монголын урлагийг гадаадад сурталчлах

- Турк ба Монгол улс хоорондын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх

- Уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлэх 

Төслийн танилцуулга:

2013 оны 4 сарын 4-өөс 30-ны хооронд Турк улсын нийслэл Анкара хотноо зохион байгуулагдсан 30 дахь олон улсын хөгжмийн наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга (ҮДБЭЧ)-ын уран бүтээлчид амжилттай оролцлоо.  Энэхүү хөгжмийн наадамд нийт 18 орны 908 уран бүтээлчид оролцсон бөгөөд Монголын уран бүтээлчид анх удаагаа уг наадамд оролцож Монгол үндэсний уртын дуу, хөөмий, морин хуурын бүжиг зэрэг язгуур урлагийн төрлүүдийг сонирхууллаа.

Наадмын үеэр МУЗ-ийн тэргүүн, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд, тус чуулгын их хуурч Д.Ариунболд нар Олон улсын хөгжмийн наадмын талаар Туркийн үндэсний телевиз, Анкара хотын телевиз, наадмын телевизд ярилцлага өгч, Монголын хөгжмийг сурталчилсан болно. 

Төслийн хамтрагч:

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга

Хөсөгтөн хамтлаг

Монгол дах Турк улсын элчин сайдын яам

Төслийн хандивлагч:

Туркиш эйрлайн