Дүрст мэдээ

9-р сар 01, 2021

Сэргээн засварлалтын ажлын урилга

Монголын Урлагийн Зөвлөл ТББ  (цаашид 'МУЗ' гэх) нь түүх соёлын дурсгалт уран барилгыг сэргээн засварлах эрх бүхий туршлагатай компанийг АНУ-ын Элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилттэй “Чойжин ламын сүм музейн Ядам сүмийн иж бүрэн сэргээн засварлалт”-ын ажлыг гүйцэтгэх сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ Монголын Урлагийн Зөвлөлд хаяглан ирүүлэхийг урьж байна.

САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР:АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сан ТББ

НИЙТ ТӨСӨВТ ӨРТӨГ:270,000,000 ₮

ТУХАЙН ОНД САНХҮҮЖИХ ТӨСӨВТ ӨРТӨГ:120,000,000 ₮

["Сонирхлоо илэрхийлэх хүсэлт-СИХ" нь гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны эхний шат бөгөөд захиалагчийн хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавхи бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм]

Худалдан  авах ажиллагааны мөрдөх журам: Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар тогтоосон төсөв ба компаний ур чадвар, ижил төстэй ажлын чанарт суурилан сонгон шалгаруулна.

ЗАРЛАГДСАН ОГНОО: 2021-09-02

Ажлын цар хүрээ:

Уг ажлыг гүйцэтгэхээр сонгогдсон гэрээт компани нь сэргээн засварлалтын ажлын зураг төсвийн дагуу Ядам сүмийн барилгыг бүхэлд нь сэргээн засварлах ажлыг 2021 оны 10 сараас 2022 оны 10 сард багтаан хийнэ.

  • Ядам сүмийн барилгын иж бүрэн засвар
  • Олон улсын сэргээн засварлалтын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах
  • Сүм хийдийн сэргээн засварлалтын мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх чиглэлээр БНХАУ-ын Соёлын өвийн академи болон Чинхуа их сургуулийн практик сургалтыг ажлын талбайд зохион байгуулахад МУЗ-тэй хамтран ажиллах
  • Сэргээн засварлалтын ажлын өмнөх ба дараах барилгын бүтцийн тухайн үеийн нөхцөл байдал болон бүрэлдэхүүн хэсгүүд, засварын ажилд хэрэглэсэн материалыг нарийвчлан бүртгэж, ажлын явц өөрчлөлтийг гэрэл зургаар баримтжуулан тайлагнах

Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагуудыг хангасан байна:

  • Сүм хийдийн барилга сэргээн засварлалтаар мэргэшсэн туршлагатай инженер, архитектор, даамал, урчуудтай байх
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: - Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.
  • Борлуулалтын хэмжээ: 2020, 2019, 2018 оны Борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй

Туршлагатай, ажил гүйцэтгэх сонирхолтой ханган нийлүүлэгчид хамгийн багадаа доор дурдагдсан мэдээлэл, бичиг баримтуудыг хавсарган хамт ирүүлнэ үү:

Шаардлагатай бичиг баримтууд:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээ
  2. Тусгай зөвшөөрөл (2.1.8 Түүх, соёлын барилга угсралтын ажил, БА-4.8 Түүх.соёлын барилга байгууламжийн сэргээн засварлалт, угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил)
  3. Сүүлийн 2 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан
  4. Компанийн тухай ерөнхий мэдээлэл: (Байгууллагын бүтэц болон нийт ажиллах хүчин,  Сүүлийн 3-5 удаа гүйцэтгэсэн сүм хийдийн сэргээн засварлалтын ажлын гэрээ, улсын комисст хүлээлгэн өгсөн акт, гэрэл зургийг хавсаргах, Компаний удирдах болон техникийн голлох мэргэжилтнүүд даамал, талбайн инженерийн сэргээн засварлалтын мэргэжлийн ур, чадвар туршлагын тодорхойлолт, Өмнө нь сэргээн засварласан дурсгалт барилгын эзэмшигч эсвэл ашиглагч байгууллагуудаас гаргасан тодорхойлолт (доод тал нь 2 байгууллагаас)

Чойжин ламын сүм музейн Ядам сүмийн сэргээн засварлалтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компаниуд сэргээн засварлалтын зураг төсөл, барилгын нөхцөл байдлын талаарх олон улсын судлаачдын тайлан, барилгын эвдрэл гэмтлийн тодорхойлолт холбогдох бусад мэдээллийг дараах хаягаар холбогдон авах боломжтой.

Монголын Урлагийн Зөвлөл, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, Дельта төв 402 тоот

Утас: 319015, 319017 Д.Баянмөнхтэй ярих

Email: heritage@artscouncil.mn

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ ТББ