Хөтөлбөр

8-р сар 27, 2014

​Стратеги Сэтгэлгээ: 21-р Зууны Манлайлалын Үндэс Сургалт

Төслийн зорилго: 

Стратеги сэтгэлгээний үндсэн ойлголтыг уламжлалт бус үзэл баримтлалаар шинэлэг, илүү цогц хэлбэрээр өнөөдрийн манлайлагчдад танилцуулах зорилготой. 

Төслийн танилцуулга:

МУЗ нь стратеги сэтгэлгээний үндсэн ойлголтыг уламжлалт бус үзэл баримтлалаар шинэлэг, илүү цогц хэлбэрээр өнөөдрийн манлайлагчдад танилцуулах зорилгоор АНУ-ын Нью Йорк хотын Колумбын Их Сургуулийн профессор Жулиа Слоаны удирдсан “Стратеги сэтгэлээ” сургалтыг Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуультай хамтран зохион байгуулж, нийт 130 гаруй уран бүтээлч, менежер, бизнесийн байгууллагын төлөөлөгчид болон оюутнуудыг хамруулсан. Мөн Стратеги Сэтгэлгээ: 21-р Зууны Манлайлалын Үндэс илтгэлийн хатагтай Жулиа Слоан Монголын Эдийн Засгийн Чуулган 2013 үеэр уригдан тавьсан болно.

Төслийн хамтрагч:

Монголын Эдийн Засгийн Чуулган ТББ

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль

Төслийн хандивлагч: 

Монголын Эдийн Засгийн Чуулган ТББ

Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль