Хөтөлбөр

2-р сар 05, 2013

“Соёл урлаг ба сэтгүүл зүй” сургалт

 

 

Төслийн зорилго:

Хэвлэмэл болон цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр соёл урлагийн талаарх сонирхолтой, шүүмжлэлтэй, мэдлэг, мэдээлэл олгосон чанартай агуулгыг хэрхэн бий болгох талаар Монголын сэтгүүлчдийн мэдлэгийг дээшлүүлэх.

 

Төслийн үр дүн:

МУЗ нь АНУ-ын Элчин Сайдын Яам, Нээлттэй Нийгэм Форумын санхүүжилтээр 2012 оны 5-р сард “Соёл урлаг ба сэтгүүл зүй” сэдэвт сургалтыг Монголын 26 сэтгүүлчийн дунд зохион байгуулав.  Сургалтыг АНУ-ын “Артс Журнал” цахим сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Дуглас Мак Леннан удирдан явуулж, урлагийн сэтгүүл зүйн түүх, онол болон дэлхийн шидлэг туршлагаас танилцуулж,  хэвлэмэл болон цахим сэтгүүл зүйд урлагийн агуулгыг хэрхэн бүтээх талаар туршлага солилцов. Түүнчлэн энэхүү сургалтын үеэр сэтгүүлчдийн дунд Монголын нэрт зохиолч, урлаг судлаач, хөгжмийн зохиолч нартай уулзалт зохион байгуулан, Монголын соёл урлагийн салбарын өнөөгийн хөгжил болон соёл урлагийн ач холбогдлын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд сэтгүүлчдийн гүйцэтгэх үүрийг талаар ярилцав. Төслийн үр дүнд Монголын сэтгүүлчдийн цахим сүлжээ бий болсон бөгөөд цаашид тэдний соёл урлагийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой цуврал сургалт зохион байгуулах талаар санал солилцов.

 

Төслийн хандивлагч:

АНУ-ын ЭСЯ

Нээлттэй Нийгэм Форум