Дүрст мэдээ

6-р сар 03, 2020

Соёл урлагийн манлайлагчдын дунд төслийн уралдаан зарлаж байна.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг 12 дах жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт төгсөгчдийн дунд төслийн уралдааныг 2 дахь жилдээ зарлаж байна.

Төслийн уралдааны зорилго:

  • Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжих
  • Төгсөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Олон нийтэд чиглэсэн бүтээлч төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Уран бүтээлчдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх

Санхүүжилтын дүн:     8 сая хүртэлх төгрөг

Уралдаанд хэн оролцох:       

  • МУЗ-ийн “Соёл Урлагийн Залуу Манлайлагч” хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид

Төсөл ирүүлэх чиглэл:

  • Урлагийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулсан байх
  • Хүүхэд залуучуудын урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн байх
  • Тогтвортой Хөгжлийн 17 Зорилтыг дэмжсэн байх

Төслийн шаардлага:

  • Төслийн багт 3 ба түүнээс дээш хөтөлбөрийн оролцогч байх
  • Багийн гишүүд соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа
  • Төсөл нь цахим орчинд хэрэгжих боломжтой шинэлэг, бүтээлч байх
  • Төсөл нь хувь хүний уран бүтээлийг санхүүжүүлэхгүй

Төслийн хэрэгжих хугацаа:

2020 оны 7-11 сар

Төсөл хүлээн авах хугацаа:

Төслийн саналыг 2020 оны 7-р сарын 5-ны өдрийг дуустал education@artscouncil.mn хаягаар хүлээн авна.

Өргөдлийн маягтыг татах: МУЗ-ийн байр болон 

https://drive.google.com/file/d/1KnfpbDffBBoTAlGaegVlGsUlVCfvubYy/view?fbclid=IwAR1JQIEbSt7OWVxkbAiNj9BFoCjHoMp4uaM3We2RRL_24rpQhtnM9IkQiug

авах боломжтой.   

Төслийн сонгон шалгаруулалт:

МУЗ-ийн Удирдах зөвлөл, хөтөлбөрийн хорооны гишүүдээс бүрдсэн сонгон шалгаруулах хороо шалгаруулалтыг хийж, 2020 оны 7-р сарын 9-ний өдөр зарлана.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.artscouncil.mn, 319015, 319017 утсаар болон education@artscouncil.mn хаягаар холбогдон авна уу.

Өргөдлийн маягт

1. Ерөнхий мэдээлэл:

  • Овог нэр:       
  • Хүйс:
  • Төрсөн он, сар, өдөр:
  • Мэргэжлийн салбар/мэргэшил : (Дүрслэх урлаг, музей, тайзны урлаг,урлагийн удирдлага менежмент, соёл ба урлаг судлал, дизайн урлаг, медиа арт, бусад)            

2. Холбоо барих:

  • Э-шуудан:     
  • Утас:
  • Facebook:      

3. Одоогийн ажиллаж буй салбар, байгууллага, хувь уран бүтээлч:                       

4. Уран бүтээлийн ба ажлын туршлага:

5. Төслийн багийн танилцуулга:            

6. Олон нийтэд чиглэсэн шинэ төслийн танилцуулга. (Төслийн танилцуулга, хэрэгцээ шаардлага, төслийн зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө, үнэлгээ дүгнэлт, тогтвортой байдал гэх мэт)

7. Төслийн төсөв. (Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн тооцоолол)