Дүрст мэдээ

3-р сар 23, 2021

Соёл урлагийн манлайлагчдын анхааралд! Төслийн уралдаан 3 дахь жилдээ зарлагдлаа.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг 13 дах жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт төгсөгчдийн дунд төслийн уралдааныг 3 дахь жилдээ зарлаж байна.

Төслийн уралдааны зорилго:

  • Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжих
  • Төгсөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
  • Олон нийтэд чиглэсэн бүтээлч төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  • Уран бүтээлчдийн нийгэм, хувь хүний хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх

Санхүүжилтын дүн:     8 сая төгрөг

Уралдаанд хэн оролцох вэ?   

  • МУЗ-ийн “Соёл Урлагийн Залуу Манлайлагч” хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид

Төсөл ирүүлэх чиглэл:

  • Урлагийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулсан, шинэ санаа бүхий төсөл байх

Төслийн шаардлага:

  • Төслийн багт 5 ба түүнээс дээш хөтөлбөрийн оролцогч байх
  • Багийн гишүүд соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байх
  • Төсөл нь биет болон цахим орчинд хэрэгжих боломжтой шинэлэг, бүтээлч байх
  • Төсөл нь хувь хүний уран бүтээлийг санхүүжүүлэхгүй

Төслийн хэрэгжих хугацаа:

2021 оны 5-10 сар

Төсөл хүлээн авах хугацаа:

Төслийн саналыг 2021 оны 4-р сарын 30-ны өдрийг дуустал education@artscouncil.mn хаягаар хүлээн авна.

Өргөдлийн маягтыг татах:

Эндээс татах: https://drive.google.com/file/...

Энд бөглөх: https://docs.google.com/forms/...

Төслийн сонгон шалгаруулалт:

МУЗ-ийн Удирдах зөвлөл, хөтөлбөрийн хорооны гишүүдээс бүрдсэн сонгон шалгаруулах хороо шалгаруулалтыг хийж, 2021 оны 5-р сарын 10-ны өдөр зарлана.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.artscouncil.mn, 319015, 319017 утсаар болон education@artscouncil.mn хаягаар холбогдон авна уу.

Өргөдлийн маягт

1. Ерөнхий мэдээлэл:

  • Овог нэр:    
  • Хүйс:
  • Төрсөн он, сар, өдөр:
  • Мэргэжлийн салбар/мэргэшил : (Дүрслэх урлаг, музей, тайзны урлаг,урлагийн удирдлага менежмент, соёл ба урлаг судлал, дизайн урлаг, медиа арт, бусад)             

2. Холбоо барих:

  • Email хаяг:    
  • Утас:
  • Facebook:      

3. Одоогийн ажиллаж буй салбар, байгууллага, хувь уран бүтээлч:

4. Соёл урлагийн манлайлагч хөтөлбөрийн хэдэн оны төгсөлт                        

5. Уран бүтээлийн ба ажлын туршлага:

6. Төслийн багийн танилцуулга:            

7. Олон нийтэд чиглэсэн шинэ төслийн танилцуулга. (Төслийн танилцуулга, хэрэгцээ шаардлага, төслийн зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө, үнэлгээ дүгнэлт, тогтвортой байдал гэх мэт)

8. Төслийн төсөв. (Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн тооцоолол)