Соёл урлагийн манлайлагчдын анхааралд! Төслийн уралдаан зарлагдлаа.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй Arts Council of Mongolia - US хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийг 11 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд 10 жил тогтвортой хэрэгжсэн ололт амжилтандаа тулгуурлан хөтөлбөрийн нийт оролцогчдын дунд нэг төслийн уралдаан зарлаж байна.
Төслийн уралдааны зорилго:
• Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжих
• Төгсөгчдийн дунд хамтын ажиллагааг өргөжүүлэх
• Олон нийтэд чиглэсэн бүтээлч төслийг хамтран хэрэгжүүлэх
• Уран бүтээлчдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх
Санхүүжилтын дүн: 6 сая хүртэлх төгрөг
Уралдаанд хэн оролцох:
• МУЗ-ийн “Соёл Урлагийн Залуу Манлайлагч” хөтөлбөрийн үе үеийн төгсөгч
Төсөл ирүүлэх чиглэл:
• Урлагийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулсан байх
• Хүүхэд залуучуудын урлагийн боловсролыг дээшлүүлэх
• Тогтвортой Хөгжлийн Зорилтыг дэмжсэн байх
Төслийн шаардлага:
• Төслийн багт 3 ба түүнээс дээш хөтөлбөрийн оролцогч байх
• Багийн гишүүд соёл урлагийн салбарт ажиллаж байгаа, туршлагатай
• Төсөл нь шинэлэг, бүтээлч, олон нийт, хүүхэд залууст чиглэсэн байх
• Төсөл нь хувь хүний уран бүтээлийг санхүүжүүлэхгүй
Төслийн хэрэгжих хугацаа:
2019 оны 4-р сараас 9-р сар
Төсөл хүлээн авах хугацаа:
Төслийн саналыг 2019 оны 3-р сарын 28-ны өдрийг дуустал education@artscouncil.mn хаягаар хүлээн авна.
Өргөдлийн маягтыг татах: https://goo.gl/forms/YNJoprNXcqm0kFzZ2
МУЗ-ийн байр болон цахим хуудаснаас авах боломжтой.
Төслийн сонгон шалгаруулалт:
МУЗ-ийн Удирдах зөвлөл, хөтөлбөрийн хорооны гишүүдээс бүрдсэн сонгон шалгаруулах хороо шалгаруулалтыг хийж, 2019 оны 4-р сарын 5-ны өдөр зарлана.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.artscouncil.mn, 319015, 319017 утсаар болон education@artscouncil.mn хаягаар холбогдон авна уу.
Хавсралт 1
Өргөдлийн маягт
1. Ерөнхий мэдээлэл:
Овог нэр:
Хүйс:
Төрсөн он, сар, өдөр:
Мэргэжлийн салбар/мэргэшил: (Дүрслэх урлаг, музей, тайзны урлаг,урлагийн удирдлага менежмент, соёл ба урлаг судлал, дизайн урлаг, медиа арт, бусад)
2. Холбоо барих:
Э-шуудан:
Утас:
Facebook:
3. Одоогийн ажиллаж буй салбар, байгууллага, хувь уран бүтээлч:
4. Уран бүтээлийн ба ажлын туршлага:
5. Төслийн багийн танилцуулга:
6. Олон нийтэд чиглэсэн шинэ төслийн танилцуулга. (Төслийн танилцуулга, хэрэгцээ шаардлага, төслийн зорилго, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөө, үнэлгээ дүгнэлт, тогтвортой байдал гэх мэт)
7. Төслийн төсөв. (Төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн тооцоолол)