“Соёл урлагийн залуу манлайлагч-VI” хөтөлбөр
Төслийн зорилго:
Соёл урлагийн салбарын залуу удирдагчдын чадавхийг бэхжүүлэх, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Төслийн танилцуулга:
2013-2014 оны МУЗ-ийн “Соёл Урлагийн Залуу Манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт дүрслэх урлаг, тайзны урлаг, кино медиа, соёлын өв болон хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын 19 уран бүтээлч, менежерүүд сонгогдон оролцсон. Зургаа дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй тус хөтөлбөрийн залуу уран бүтээлч, менежерүүд нь манлайлал, менежмент, сан бүрдүүлэлт, соёлын бодлого, төсөл боловсруулах, засаглал, оюун өмч, бүтээлч үйлдвэрлэл зэрэг цуврал сургалтанд хамрагдахаас гадна МУЗ-ийн Удирдах Зөвлөлийн хурал болон бусад бүтээлч үйл ажиллагаанд оролцон, өөрсдийн ажлын туршлагаа хуримтлуулав.
Төслийн хамтрагч:
Зориг Сан
Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
Төслийн хандивлагч:
АНУ дахь МУЗ