Дүрст мэдээ

8-р сар 15, 2022

“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ 2022-2023” ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.


Нийгэм ба соёл урлагийн салбарын залуу менежер,

уран бүтээлчдийн анхааралд!

“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ”

ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 15 дах жилдээ зарлаж байна.

Хөтөлбөрийн үндсэн зорилго: Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих.

Хөтөлбөрийн хугацаа:                    2022 оны 9-р сараас 2022 оны 6-р сар

Хөтөлбөрт сонгогдсоноор дараахь боломжийг хүртэх болно. Үүнд:

  • Үндсэн сургалтанд хамрагдах: Манлайлал, стратеги төлөвлөлт, байгууллагын засаглал, сан бүрдүүлэлт, төсөл боловсруулах нь, соёл урлагийн салбарын маркетинг PR, төслийн менежмент зэрэг 20 гаруй сургалтанд 7 хоног бүр хамрагдах боломж.
  • Бичил төсөл хэрэгжүүлэх: Шинэ санал, санаачлагаа төсөл болгон хэрэгжүүлэх боломж.
  • Төслийн багт ажиллах: МУЗ-өөс хэрэгжүүлж буй сонирхсон төсөл, хөтөлбөртөө төслийн багийн гишүүнээр ажиллаж, ур чадвараа хөгжүүлэх боломж.
  • Танилын хүрээгээ тэлэх: Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцон, Монголын нийгэм, соёл, бизнесийн салбарын төлөөлөл, уран бүтээлчидтэй танилцах, мэдээлэл солилцох өргөн боломж.
  • Соёл урлагийн арга хэмжээнд оролцох: 2020-2021 онд МУЗ-өөс зохион байгуулагдах бүхий л урлагийн тоглолт, үзэсгэлэн ба урлагийн үйл ажиллагаанд уригдан оролцох эрх.

Оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага:

  • Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах, салбартаа үр бүтээлтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй 25-30 насны залуучууд оролцох
  • Салбартаа мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Хөтөлбөрийн хугацаанд Монголдоо байж, хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох
  • Хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвартай байх
  • Аливаа байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ажил олгогчоосоо авсан байх.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн тусгай хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина. Ярилцлагын тов болон сонгон шалгаруулалтын хариуг и-мэйл хаягаар нь мэдэгдэх болно.

Өргөдлийн маягт болон хугацаа:

  • Өргөдлийн маягтыг МУЗ-ийн доорх хаягаар авна уу.
  • https://forms.gle/pU3itozu81yrtt4y5
  • Өргөдлийг холбогдох материалын хамт  2022 оны 9-р сарын 9-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд education@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү.
  • Өргөдөлтэй холбоотой асуултын талаар Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.

Хаяг:         Монголын Урлагийн Зөвлөл

                  ДельтаТөвийн 4 давхарт 402 тоот

 /Урт цагааны зүүн урд талд/

                  Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

Утас:        319017, 319015

И-мэйл:     education@artscouncil.mn 

      Вэб хуудас: www.artscouncil.mn  / FB page: www.FB/artscouncilofmongolia 


МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ /МУЗ/

ӨРГӨДЛИЙН МАЯГТ

“Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр

1. Ерөнхий мэдээлэл:

  • Овог нэр:      
  • Хүйс:
  • Төрсөн он, сар, өдөр:                   
  • Мэргэжлийн салбар/мэргэшил : (Дүрслэх урлаг, музей, тайзны урлаг,урлагийн удирдлага менежмент, соёл ба урлаг судлал, дизайн урлаг, медиа арт, бусад)     
  • Гадаад хэлний мэдлэг

           

2. Хаяг:

  • Оршин суугаа хаяг:
  • Email хаяг:
  • Facebook хаяг:       
  • Утас/гар утас:         

3. Боловсрол:

(Төгссөн дээд сургууль, мэргэжлийн бусад сургалт, семинар гэх мэт жагсаан бичнэ үү

           

4. Ажлын туршлага:

(Одоогийн эрхэлж буй ажил, гүйцэтгэх үүрэг, урьд өмнө ажиллаж байсан газар, эрхэлж байсан ажил, урлагийн салбарт менежментийн болон удирдах ажил эрхэлж байсан эсэх мөн төсөл хэрэгжүүлж, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулж байсан талаар тодруулна уу)      

5. Нийтлэл/ Шагнал/Сургалтын тэтгэлэг:

(Хамгийн нэр хүндтэй буюу сүүлд хүртсэн гавьяа шагнал, сургалтын тэтгэлэг, өөрийн бичсэн нийтлэлүүдийг нэрлэнэ үү)

6. Оролцож байсан олон улсын арга хэмжээ, төсөл, хөтөлбөр:

(Оролцож байсан төсөл/хөтөлбөрийн нэр, газар, оролцсон он, гүйцэтгэсэн үүрэг)          

7. Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох болсон шалтгаан, (Өөрийн одоо хийж буй ажил, мэргэжил болон ирээдүйн төлөвлөгөөтэй энэхүү хөтөлбөр хэрхэн уялдаж байгаа болон энэхүү төсөлд оролцсоноор Таны болон танай байгууллага, улмаар Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд ямар хувь нэмэр оруулах боломжтой болох талаар  200 үгт багтаан бичнэ үү)