“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” 2021-2022 ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 14 дэх жилдээ зарлаж байна.
Хөтөлбөрийн үндсэн зорилго:
Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих.
Хөтөлбөрийн хугацаа:
2021 оны 9-р сараас 2022 оны 6-р сар
Хөтөлбөрт сонгогдсоноор дараахь боломжийг хүртэх болно. Үүнд:
- Үндсэн сургалтанд хамрагдах: Манлайлал, стратеги төлөвлөлт, байгууллагын засаглал, сан бүрдүүлэлт, төсөл боловсруулах нь, соёл урлагийн салбарын маркетинг PR, төслийн менежмент зэрэг 20 гаруй сургалтанд 7 хоног бүр хамрагдах боломж.
- Бичил төсөл хэрэгжүүлэх: Шинэ санал, санаачлагаа төсөл болгон хэрэгжүүлэх боломж.
- Төслийн багт ажиллах: МУЗ-өөс хэрэгжүүлж буй сонирхсон төсөл, хөтөлбөртөө төслийн багийн гишүүнээр ажиллаж, ур чадвараа хөгжүүлэх боломж.
- Танилын хүрээгээ тэлэх: Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцон, Монголын нийгэм, соёл, бизнесийн салбарын төлөөлөл, уран бүтээлчидтэй танилцах, мэдээлэл солилцох өргөн боломж.
- Соёл урлагийн арга хэмжээнд оролцох: 2021-2022 онд МУЗ-өөс зохион байгуулагдах бүхий л урлагийн тоглолт, үзэсгэлэн ба урлагийн үйл ажиллагаанд уригдан оролцох эрх.
Оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага:
• Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах, салбартаа үр бүтээлтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй 25-33 насны залуучууд оролцох
• Салбартаа мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
• Хөтөлбөрийн хугацаанд Монголдоо байж, хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох
• Хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвартай байх
• Аливаа байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ажил олгогчоосоо авсан байх.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн тусгай хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина. Ярилцлагын тов болон сонгон шалгаруулалтын хариуг и-мэйл хаягаар нь мэдэгдэх болно.
Өргөдлийн маягт болон хугацаа:
• Өргөдлийн маягтыг МУЗ-ийн доорх линкээр орж, 2021 оны 9-р сарын 15-ны дотор бөглөнө үү.
https://forms.gle/fgrQEjmTfozn2PHt9
• Өргөдөлтэй холбоотой асуултын талаар Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.
Хаяг: Монголын Урлагийн Зөвлөл
ДельтаТөвийн 4 давхарт 402 тоот
/Урт цагааны зүүн урд талд/
Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг
Утас: 319017, 319015
И-мэйл: education@artscouncil.mn
Вэб хуудас: www.artscouncil.mn / FB page: www.FB/artscouncilofmongolia