Дүрст мэдээ

7-р сар 29, 2013

Соёл урлагийн залуу манлайлагч хөтөлбөр -VI зарлагдлаа

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ-ын дахь Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 6 дах жилдээ зарлаж байна.

Хөтөлбөрийн үндсэн зорилго:

Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих

Хөтөлбөрийн хэрэгжүүлэх баг:

Хөтөлбөрийн удирдагчаар АНУ-ын Денвер хотын “Инклюзив Солюшинс” компаний захирал Уолтер Женкинс ажиллаж, урилгаар олон улсын болон Монголын тэргүүлэх профессор, зөвлөхүүд тус хөтөлбөрт оролцоно.

Хөтөлбөрийн үр дүн:

Хөтөлбөрийн хугацаанд манлайлал, урлагийн маркетинг, менежмент, төсөл хэрхэн бичих, стратеги төлөвлөлт, засаглал, сан бүрдүүлэлт, төслийн хэрэгжүүлэлт зэрэг 10 төрлийн Монголын болон олон улсын мэргэжилтэн багш нарын сургалтанд хамрагдах

Нийгэм, соёл урлагийн салбарын залуучуудтай танилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах

Өөрийн шинэлэг санаачлага бүхий төслийг хэрэгжүүлэх зөвлөгөө, санхүүгийн дэмжлэг авах

МУЗ-өөс зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд уригдан оролцох

Соёл урлаг, бизнесийн салбарын томоохон төлөөлөгчидтэй уулзах, танилцах зэрэг боломжийг эдлэх болно.

Үндсэн шаардлага:

Нийгэм ба соёл урлагийн бүх салбарын 25-35 насны залуу менежер, удирдах ажилтан, уран бүтээлчид оролцох боломжтой.

Сонгон шалгаруулах шалгуур:

Салбартаа мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан туршлага

Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвар

Аливаа байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ажил олгогчоосоо авсан байх

Эзэмшсэн мэдлэг, туршлагаа үндэслэн Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах чадвар

Цаашид соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллах эрмэлзэл

Нийгэм ба соёл урлагийн салбарт үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чадвар

Англи хэлний анхан шатны мэдлэгтэй

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн тусгай хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина.

Өргөдлийн маягт болон хугацаа

Өргөдлийн маягтыг МУЗ-ийн доорх хаягаар авна уу.

Өргөдлийг холбогдох материалын хамт 2013 оны 8-р сарын 31-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү.

Өргөдөлтэй холбоотой асуултын талаар Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.

Хаяг: Монголын Урлагийн Зөвлөл

ДельтаТөвийн 4 давхарт 402 тоот

/Урт цагааны зүүн урд талд/

Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг

Утас: 319017

Факс:319015

И-мэйл:culture@artscouncil.mn

Вэб хуудас: www.artscouncil.mn

http://www.scribd.com/doc/156682017/Announcement-on-Fellowship-Program-VI-pdf