Соёл урлагийн залуу манлайлагч хөтөлбөр 15 жил

МУЗ нь 2022 онд “АМЖИЛТ, ТҮҮХ БҮТЭЭСЭН 20 ЖИЛ”-ийн ойн баяраа тэмдэглэн, Монголын соёл урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ололт амжилт, олон талт хамтын ажиллагааг өргөнөөр таниулсан билээ.
МУЗ-ийн олон жилийн хугацаанд тогтвортой хэрэгжиж ирсэн томоохон төслийн нэг бол “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 2008 оноос хойш амжилттай хэрэгжүүлж, нийт 320 төгсөгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, соёл урлагийн салбарт манлайлагчдыг төрүүлж байна.
Энэ дашрамд нийт төгсөгчиддөө баяр хүргэхийн ялдамд уран бүтээлийн өндөр амжилт хүсье! Мөн төслийн санхүүжүүлэгч, санаачлагч, МУЗ-ийн Дэд тэргүүн ноён Уолтер Женкинс болон АНУ дахь МУЗ-ийн ерөнхийлөгч Двайт Жи нарт гүн талархал илэрхийлье!
#МУЗийн20жилийнОй
#АмжилтТүүхБүтээсэн20жил
#СоёлУрлагийнЗалууМанлайлагчХөтөлбөр15жил
#ACM20thAnniversary
#20YearsOfBuildingSuccessAndLegacy
#ACMfellowshipProgram15years