Дүрст мэдээ

7-р сар 21, 2014

“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА!

 


Нийгэм ба соёл урлагийн салбарын залуу менежер, уран бүтээлч, удирдах ажилтан, оюутнуудын анхааралд

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ-ын дахь Монголын Урлагийн Зөвлөл, Бээжин дэхь Норвегийн Элчин Сайдын Яамтай хамтран “Соёл урлагийн залуу манлайлаг-2014” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна. 

Хөтөлбөрийн үндсэн зорилго:

• Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих 

Хөтөлбөрийн хэрэгжүүлэх баг:

• Хөтөлбөрийн удирдагчаар АНУ-ын Денвер хотын “Инклюзив Солюшинс” компаний захирал Уолтер Женкинс ажиллаж, урилгаар олон улсын болон Монголын тэргүүлэх профессор, зөвлөхүүд тус хөтөлбөрт оролцоно.  

Хөтөлбөрийн үр дүн:

• Хөтөлбөрийн хугацаанд буюу 2014 оны 9-р сараас 2015 оны 6-р сар хүртэл манлайлал, урлагийн маркетинг, менежмент, төсөл хэрхэн бичих, стратеги төлөвлөлт, засаглал, сан бүрдүүлэлт, төслийн  хэрэгжүүлэлт зэрэг 10-12 төрлийн Монголын болон олон улсын мэргэжилтэн багш нарын сургалтанд хамрагдах

• Нийгэм, соёл урлагийн салбарын залуучуудтай танилцах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах

• Өөрийн шинэлэг санаачлага бүхий төслийг хэрэгжүүлэх зөвлөгөө, санхүүгийн дэмжлэг авах

• МУЗ-өөс зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд уригдан оролцох

• Соёл урлаг, бизнесийн салбарын томоохон төлөөлөгчидтэй уулзах, танилцах зэрэг боломжийг эдлэх болно. 

Үндсэн шаардлага:

Нийгэм ба соёл урлагийн бүх салбарын 18-35 насны соёл урлагийн залуу менежер, удирдах ажилтан, уран бүтээлчид оролцох боломжтой. 

Сонгон шалгаруулах шалгуур: 

• Тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвар 

• Аливаа байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ажил олгогчоосоо авсан байх

• Эзэмшсэн мэдлэг, туршлагаа үндэслэн Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах чадвар 

• Цаашид соёл урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллах эрмэлзэл

• Нийгэм ба соёл урлагийн салбарт үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чадвар 

• Салбартаа мэргэжлээрээ 2-оос доошгүй жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай бол давуу талтай 

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийн тусгай хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина. 

Өргөдлийн маягт болон хугацаа 

• Өргөдлийн маягтыг МУЗ-ийн доорх хаягаар авна уу. 

• Өргөдлийг холбогдох материалын хамт CD дээр  2014 оны 8-р сарын 25-ны дотор Монголын Урлагийн Зөвлөлд ирүүлнэ үү.

• Өргөдөлтэй холбоотой асуултын талаар Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 дугаарын утсаар ярьж холбогдоно уу.

Хаяг: Монголын Урлагийн Зөвлөл

ДельтаТөвийн 4 давхарт 402 тоот

                /Урт цагааны зүүн урд талд/

Жуулчны гудамж, Чингэлтэй дүүрэг 

Утас: 319017

Факс: 319015 

И-мэйл: culture@artscouncil.mn 

                marketing@artscouncil.mn  

Вэб хуудас: www.artscouncil.mn

МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ /МУЗ/


ӨРГӨДЛИЙН МАЯГТ

“Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөр

1. Ерөнхий мэдээлэл: 

- Овог нэр:

- Хүйс: 

- Төрсөн он, сар, өдөр:

- Мэргэжлийн салбар/мэргэшил : (Дүрслэх урлаг, музей, тайзны урлаг,урлагийн удирдлага менежмент, соёл ба урлаг судлал, дизайн урлаг, медиа арт, бусад)

- Гадаад хэлний мэдлэг (Диплом, сертификат, үнэмлэхний хуулбарыг хавсаргах): 

2. Хаяг: 

- Э-шуудан:

- Утас/Факс/гар утас:

- Шуудангийн хаяг:

3. Боловсрол:

(Төгссөн дээд сургууль, мэргэжлийн бусад сургалт, семинар гэх мэт)

4. Ажлын туршлага: 

(Одоогийн эрхэлж буй ажил, гүйцэтгэх үүрэг, урьд өмнө ажиллаж байсан газар, эрхэлж байсан ажил, урлагийн салбарт менежментийн болон удирдах ажил эрхэлж байсан эсэх мөн төсөл хэрэгжүүлж, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулж байсан талаар тодруулна уу)

5. Нийтлэл/ Шагнал/Сургалтын тэтгэлэг: 

(Хамгийн нэр хүндтэй буюу сүүлд хүртсэн гавьяа шагнал, сургалтын тэтгэлэг, өөрийн бичсэн нийтлэлүүдийг нэрлэнэ үү)

6. Оролцож байсан олон улсын арга хэмжээ, төсөл, хөтөлбөр: 

(Оролцож байсан төсөл/хөтөлбөрийн нэр, газар, оролцсон он, гүйцэтгэсэн үүрэг)

7. Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох болсон шалтгаан, (Өөрийн одоо хийж буй ажил, мэргэжил болон ирээдүйн төлөвлөгөөтэй энэхүү хөтөлбөр хэрхэн уялдаж байгаа болон энэхүү төсөлд оролцсоноор Таны болон танай байгууллага, улмаар Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд ямар хувь нэмэр оруулах боломжтой болох талаар  200-300 үгт багтаан тусгай цаасан дээр бичнэ үү)