Дүрст мэдээ

5-р сар 23, 2013

СОЁЛЫН ӨВӨӨ ДЭМЖИЦГЭЭЛЭЭ


Монголын Урлагийн Зөвлөл нь Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейг таниулцуулах, тус музейд хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүд тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг сурталчлах замаар олон нийтэд соёлын өвөө хайрлах, хадгалан хамгаалах хүсэл эрмэлзэлийг төрүүлэх энэ үйлсэд байгууллага, хувь хүмүүст өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжийг олгох зорилгоор “Занабазарын Нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийг санаачилж, Дүрслэх Урлагийн Музейтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн  үйл ажиллагааг өнгөрсөн Пүрэв гарагт Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулагдсан “Занабазарын Нууц” арга хэмжээгээр эхэлж, Монголынхоо соёлын өвийг дэмжих хүсэл, сонирхолтой байгууллага, хувь хүмүүсийн хандиваар үргэлжилсэн юм. 

Хандивын түүчээ болгож М-Си-Эс Группээс Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн “Цагаан Дара Эх” болон “Язгуурын таван бурхан”-ыг байрлуулах шилэн хоргыг олон улсын стандартад нийцүүлэн захиалан хийлгэхэд зориулж 15 сая төгрөгийн тэтгэлэг олгохоо мэдэгдсэн бол тэр үдэш ирсэн зочид нийт 5 сая гаруй төгрөгийг хувиараа хандивлан тодорхой хувь нэмрийг оруулцгаасан байна. 

Монголын Урлагийн Зөвлөл болон Дүрслэх Урлагийн Музейн захиргаа, нийт ажиллагсадын нэрийн өмнөөс соёлын өвийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан М-Си-Эс Групп болон хувь хүмүүст гүн талархал илэрхийлж байна. 


М-Си-Эс Групп 

Аялуун медиа 

Гэрлийн өнцөг ХХК

Чиг Монголиа ХХК


Heree-G төслийн менежер Б.Амарсанаа 

Монголын Үндэсний Циркийн захирал Х.Пүрэвбадам 

М-Си-Эс Пропертийз Холдинг ХХК-ний Хүрхрээ төслийн удирдагч Ч.Туяацэцэг

Монголын Бизнесийн Зөвөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан 

Гэр бүл Д.Өнөржаргал 


Уран бүтээлч Д.Төртогтох

ИМАСО Институтийн захирал Р.Лхагвадулам 

Т.Болормаа 

Уран бүтээлч, каллиграфийн мастер Т.Жамъяансүрэн


976 Арт Галерейн захирал Б.Гантуяа

Adam Smith International-ийн Зөвлөх Эмма Эйрвин 

Liberty Partners-ийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхнаран

А.Буяннэмэх

Академич Ц.Оюунсүрэн 

Алтан Хальс Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Энхбат 

Б.Пүрэвдорж, Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, ЭМШУИС 

Д.Уранбилэг 

Интерконсалтинг Группын гүйцэтгэх захирал Н.Энхжаргал

Канадын уран бүтээлч Антони Моунтэйн 

Морин нуурч П.Мөнхжин 

Мэгги Броун

Нээлттэй Нийгэм Форумын менежер Б.Мөнхсоёл 

Оюу Толгой ХХК-ны ахлах мэргэжилтэн С.Мягмаржав 

Оюу Толгой ХХК–ны ахлах инженер У.Энхтүвшин 

Оюу Толгой ХХК-ны ахлах мэргэжилтэн Х.Лхамаа

С.Баярмаа 

МУИС-ийн багш, доктор С.Янжинсүрэн

Сожицү Корпорацийн Дэд захирал М.Пагма

Т.Гүн-Үйлс 

Уран нугараач Г.Нямгэрэл

Урлагийн менежер Н.Ганхуяг.


Цаашдаа олон нийт, бизнесийн байгууллагын төлөөлөлд Монголынхоо соёл, урлагийг дэмжицгээж, Өндөр гэгээний бүтээсэн хосгүй үнэт өвийг хамгаалах, олон нийтэд дэлгэн үзүүлэхэд зориулалтын 10 гаруй шилэн хоргыг захиалан хийлгэх шаардлагатай байгааг тус санаачлагаар дамжуулан уриалж байна.