СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын өвийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 2020 оны шинэ соргог бүтээлч санаачлагыг дэмжих үүднээс соёлын өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий төслийн уралдаан зарлаж байна.
Тэтгэлэгт хамрагдах төслийн зорилт, үйл ажиллагааны чиглэл
- Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах төсөл
- Соёлын өвийн боловсрол олгох төсөл
- Соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах бүтээл, бүтээгдэхүүн, арга хэмжээ
- Соёлын өвийг эдийн засгийн эргэлтэд оруулах загвар бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын эд зүйл, дижитал бүтээл
Төсөлд тавигдах шаардлага
- Соёлын өвийн төрөл зүйл нь түүх соёлын өндөр ач холбогдол, үнэ цэнэтэй байх
- Төсөл нь шинэлэг, яаралтай тулгамдсан асуудал шийдсэн, гарах үр дүн нь эдийн засаг, нийгмийн үр ашигтай байх
- Төсөл нь соёлын өвийг хадгалж хамгаалах олон улсын стандарт ба дэвшилтэт технологийг нэвтрүүлэхэд чиглэсэн байх
- Төслийн үйл ажиллагаа нь ЮНЕСКО-ийн олон улсын конвенц, тунхаглал, зөвлөмж зэрэг эрх зүйн баримт бичгүүд, Монгол Улсын Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Музейн хууль, Оюуны өмчийн зохиогчийн эрхийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн акт зэрэгт нийцсэн байх
- Төслийн өргөдөлд төслийн үе шатуудын үндэслэл, үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, хүрэх үр дүнгийн тооцоог хийсэн байх
- Төсөл нь 2020 оны 3 сараас 12-р сард хэрэгжиж дуусаад үр дүнд хүрэх боломжтой байх
- Төслийн үйл ажиллагаа нь төрийн зүгээс соёлын өвийг хамгаалах урт, дунд хугацааны стратеги, төлөвлөгөө, хөтөлбөр, бодлогын баримт бичгийн хүрээнд хэрэгжих бол давуу талтай
- Төслийн зардлын зарим хэсгийг бэлэн бус дэмжлэг ба мөнгөн санхүүжилт хэлбэрээр өөр эх үүсвэр (улсын ба хувийн хэвшил, гадаад дотоодын сан зэрэг)-ээс бүрдүүлсэн бол давуу талтай
- Тэтгэлэг хүсэгч нь соёлын өвийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр 2-оос дээш жил үйл ажиллагаа явуулж мэргэшсэн төрийн ба төрийн бус, хувийн хэвшил, олон нийтийн болон ашгийн бус байгууллага, сургалт судалгааны академик институт байх Төслийн уралдаанд дараах үйл ажиллагааг үл хамааруулна:
- Хувийн эзэмшлийн урлагийн бүтээл, соёлын эд өлгийн зүйлсийн цуглуулга, түүхэн дурсгалыг хамгаалахад чиглэсэн
- Байгалийн өвийг хамгаалахад чиглэсэн
- Шашны зан үйлийг сурталчилсан
- Санхүүжүүлэгч ба төслийн хамтрагч талуудтай ашиг сонирхлын холбоотой байх
- Аливаа, нам, улс төрийн үйл ажиллагаатай шууд болон шууд бусаар холбоотой этгээд, тэдгээрийн төсөл
- 1. Байгууллагын бүртгэл/лицензийн хуулбар
- 2. Байгууллагын товч танилцуулга
- 3. Бүрэн гүйцэд бөглөсөн өргөдлийн маягт (Word document хэлбэрээр)
https://drive.google.com/file/d/1HlIOXiNcbJ_6amMS1wxPh9OX3xZHKi3n/view - 4. Төсвийн дэлгэрэнгүй задаргаа (Excel маягт хэлбэрээр)
- 5. Төслийг шалгаруулахад дэмжлэг болох бусад нэмэлт баримт бичиг ирүүлж болно. Тухайлбал:
Тэтгэлэг хүсэгчид дараах материалыг 2020 оны 2 сарын 28-ны 14:00 цаг хүртэл МУЗ-ийн heritage@artscouncil.mn ба grants@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү.
Холбогдох төрийн байгууллагын зүгээс дэмжиж буйг илэрхийлсэн албан бичиг
Соёлын өвийн мэргэжлийн байгууллага ба бие даасан судлаач шинжээчдийн санал дүгнэлт
Төслийн эрэлт хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон судалгааны тайлан, эдийн засгийн үр шимийг тогтоосон судалгаа
Төслийг хэрэгжүүлэхэд голлон оролцох хүмүүсийн товч намтар гэх мэт
Нэмэлт мэдээлэл:
МУЗ-ийн төсөл сонгон шалгаруулах хороо урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн оролцогчдыг 3-р сард ярилцлагад дуудаж, 1-2 төслийг шалгаруулан 30 хүртэлх сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Төслийн төсөвт цалин, ажлын хөлс, урамшуулал зэрэг захиргааны холбогдолтой зардал нь нийт төсвийн 12 хувиас ихгүй байх бөгөөд илүү гарсан цалин, урамшууллыг өргөдөл гаргагч нь хариуцах болно.
Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 11-319015, 11-319017 утсаар Д.Баянмөнхтэй холбогдон авна уу.