Хөтөлбөр

3-р сар 29, 2018

Соёлын өвийг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийн солилцооны төсөл

Төслийн зорилго:

Соёлын өвийн салбарт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх

Соёлын өвийн сэргээн засварлалтын олон улсын туршлагаас судлах

Монголын соёлын өвийн тухай олон улсад сурталчлах

Төслийн танилцуулга:

МУЗ ба Соёлын өвийн төвийн төлөөлөл 2014 оны 11 сард Ватикан хот улсад болсон Соёлын өвийн сэргээн засварлалтын туршлага солилцох олон улсын семинарт оролцож Монголын соёлын биет өв- дурсгалын тухай илтгэл тавьж, тус музейгээс хэвлэн гаргадаг цуврал сэтгүүлд 13-р зууны үед хамаарах Монголын язгууртны дээл сэргээн засварласан тухай эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэж, Монголын соёлын өвийг олон улсад сурталчиллаа. Түүнчлэн Монголын соёлын өвийн төвийн сэргээн засварлагч Ватиканы музейн сэргээн засварлалтын 5 лабораторид зочилж, тэдний шилдэг туршлагаас суралцан цаашид хамтран ажиллах боломжийн талаар судаллаа.

Төслийн хамтрагч:

Соёлын өвийн төв

Төслийн хандивлагч:

Ватиканы музей