Дүрст мэдээ

7-р сар 06, 2016

Соёлын Наадам 2016

Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээг өргөжүүлэх зорилготой “Соёлын Наадам” нүүдэлчний соёл урлагийн наадмыг 2016 оны 7 сарын 11,12-нд Хүй Долоон Худагт ес дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Соёлын Наадам нь анх 2008 онд Соёл Урлагийн Их Сургуулийн багш, оюутнууд, БНСУ-ын МЕТАА компаний зөвлөх, Монголын Урлагийн Зөвлөлийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн, 300 гаруй хүн сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн түүхтэй бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болоод байна.

Наадамчин олон, гадаадын зочид гийчид Хүй Долоон Худагт хүрэлцэн ирж, хурдан морины уралдаанаа сонирхохын зэрэгцээ Соёлын Наадмаар зочилж, үндэсний өв соёл, уламжлалт гар урлалаас суралцах, язгуур урлагийн тоглолт үзэх боломжтой билээ.

2016 оны 7-р сарын 11-12-ны өдрүүдэд зохиогдох “Соёлын Наадам”-ын хүрээнд “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолт, “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон ажиллах болно. Энэ жилийн “Монголын нэг өдөр” хотхонд Уран бичлэг, Эсгий урлал, Зүймэл урлал ба Зээгт наамал, Ардын аман зохиол, Үндэсний тоглоом наадгай, Монгол сийлбэр, хээ угалз, Аврага Монгол, Хөрөг зураг болон Хөгжилтэй нүүр будгийн өртөө ажиллах болно.

“Соёлын Наадам”-ын үйл ажиллагаа 2016 оны 7-р сарын 11-12-ны өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд наадамчин олонд дараах хөтөлбөртэйгээр нээлттэй хүрэх болно.

2016 оны 7-р сарын 11-ны өдөр, Ажиллах цаг 10:00-18:00

  • 10:00 “Соёлын Наадам”-ын үйл ажиллагаа эхэлнэ.
  • 10:00-18:00 Үндэсний гар урлалын өртөөнүүд ажиллана. Үүнд: эсгий
  • 11:00-11:30 “Сэрсэн тал” ардын урлагийн тоглолт
  • 14:00-15:00 Соёлын наадмын албан ёсны нээлтийн ажиллагаа,
  • 17:30-18:00 “Сэрсэн тал” ардын урлагийн тоглолт
  • 10:00 “Соёлын Наадам”-ын үйл ажиллагаа эхэлнэ.
  • 10:00-18:00 Үндэсний гар урлалын өртөөнүүд ажиллана. Үүнд: эсгий
  • 10:30-11:30 “Сэрсэн тал” ардын урлагийн тоглолт
  • 16:00 Наадмын албан ёсны үйл ажиллагаа дуусна.

урлал, уран бичлэг, аврага монгол, нүүр будаг, хөрөг зураг, зүймэл урлал ба зээгт наамал, ардын аман зохиолын өртөөнүүд

“Сэрсэн тал” хүндэтгэлийн тоглолт

2016 оны 7-р сарын 12-ны өдөр, Ажиллах цаг 10:00-16:00

урлал, уран бичлэг, аврага монгол, нүүр будаг, хөрөг зураг, зүймэл урлал ба зээгт наамал, ардын аман зохиолын өртөөнүүд


Зохион байгуулагч:

Соёл Урлагийн Их Сургууль

МЕТАА Компани, БНСУ

Монголын Урлагийн Зөвлөл

Ивээн тэтгэгч: Улсын Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо

Монгол Наадам Цогцолбор

Хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгчид:


MNB

UBS

ETV

Эх Орон

www.news.mn

www.ikon.mn