Хөтөлбөр

2-р сар 05, 2013

Соёлын Наадам 2012

 

Төслийн зорилго:

Үндэсний Их Баяр Наадмын үеэр олон нийтэд Монголын уламжлалт нүүдлийн соёл, ардын урлаг, гар урлалыг таниулан сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх.

 

Төслийн үр дүн:

МУЗ нь “Соёлын Наадам”-ыг тав дахь жилдээ Хүй Долоон худагт “Монголын нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон, “Сэрсэн тал” урлагийн  тоглолт, “Анхны мэдрэмж” инстоляци болон Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт зэрэг олны таашаалд нийцсэн, сонирхолтой хөтөлбөртэйгөөр зохион байгуулсан болно. Таван жилийн ойн хүрээнд Их Монгол, Улаан Жамсран, Монголын үндэстэн ястан зэрэг шинэ өртөөг санаачлан  наадамчин олонд танилцуулсан нь наадмын цар хүрээ, өнгийг нэмсэн онцлог үйл явдал байлаа.

 

Хамтрагч:

МЕТАА ХХК, БНСУ-ын соёлын стратегийн зөвлөх компани

Соёл Урлагийн Их Сургууль

Улсын Их Баяр Наадмыг зохион байгуулах Үндэсний Хороо

Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар

 

Хандивлагч:

БСШУЯ

Рио Тинто ХХК

Кореа Газ ХХК, БНСУ