“СМАРТ” УРЛАНГААР ХАНГАХ ХӨТӨЛБӨР

ГЭРЭЛ ЗУРАГЧИН ТА БҮХНИЙГ ШВЕЙЦАР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ДӨРӨВ ДЭХ УДААГИЙН “СМАРТ” УРЛАНГААР ХАНГАХ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА!
Хөтөлбөр хэрэгжих газар, хугацаа: 2023 оны 10-12-р сар
Беллвалд тосгон, Швейцар улс (artbellwald.ch)
Хөтөлбөрийн зорилго:
Олон улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, уулархаг бүс нутагт тулгамдаж буй байгаль орчны асуудлыг дэлхий нийтэд таниулахад оршино.
Урлагийн төрөл:
· Гэрэл зураг
Сонгон шалгаруулах шалгуур:
· Англи, Франц, Герман хэлний аль нэгээр чөлөөтэй ярьдаг байх
· Байгал орчны асуудлууд болох цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг, усны менежмент, цагаачлал, хөдөө аж ахуй, биологийн төрөл зүйл, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн сэдвийг бүтээлдээ тусгах сонирхолтой байх
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан хийж гүйцэтгэнэ. Шалгаруулалтын дүнг 2023 оны 6-р сарын 30-нд зарлана.
Монгол уран бүтээлчийн энэхүү хөтөлбөрт оролцох зардлыг Швейцар улсын Уулархаг Нутгийн Тогтвортой Хөгжлийг Дэмжих Сан болон Монголын Урлагийн Зөвлөл бүрэн хариуцна.
Бүрдүүлэх материал: (зөвхөн англи хэл дээр бүрдүүлэх шаардлагатайг анхаарна уу)
Өргөдлийн маягт татах линк
https://docs.google.com/docume...
Techincal reference татах линк
https://docs.google.com/docume...
Thematic reference татах линк
https://drive.google.com/file/...
Өргөдлийг холбогдох материалын хамт 2023 оны 6- сарын 10-наас өмнө program@artscouncil.mn хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 976-11-319015, 88222094