“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрт уран бүтээлчдийг урьж байна.
“Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөр хэрэгжих гэж байна
Монголын Урлагийн Зөвлөл, (МУЗ) Солонгосын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийг 2018 оны 9 сарын 7-16-нд Улаанбаатар хот ба хөдөө орон нутагт зохион байгуулна.
Энэ жил 12 дах удаагийн “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийг хөгжмийн урлагийн чиглэлээр зохион байгуулж, Монгол-Солонгосын хөгжимчдийн хамтын ажиллагааг дэмжин, харилцан туршлага солилцох, шинэ хөгжим хамтран туурвих боломжийг олгож байна.
МУЗ нь 2018 оны 6-р сард Монголын ардын хөгжимчин, уртын дууч уран бүтээлчийг сонгон шалгаруулж, Солонгосын уламжлалт хөгжмийн Noreum Machi хамтлагийн хамт 9 сарын 7-16-нд Монголын үзэсгэлэнт газруудаар аялуулан, гоцлол, цөөхүүл хоршил гэх мэт бүрэлдэхүүнээр чөлөөт хэлбэрээр шууд зохиомжлон хөгжимдөж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн, хамтын бүтээлээ туурвих боломжийг олгоно.
Хөтөлбөрт оролцсон Монгол, Солонгос уран бүтээлчид хамтарсан хөгжмийн бүтээлээ Улаанбаатар хотод олон нийтэд толилуулна. Иймд морин хуурч, хөөмийч ёочин хөгжимчид, уртын дуучид та бүхнийг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Хөтөлбөрийн оролцогчдыг 2018 оны 6-р сарын 15-ны хүртэл бүртгэнэ.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, өргөдлийн маягтыг МУЗ-ийн 99063796 утсаар болон www.artscouncil.mn хаягаар авна уу.