Дүрст мэдээ

11-р сар 08, 2017

​ПИТЕР МОРРОУ-ЫН НЭРЭМЖИТ “ГЭРЭЛТ МОРЬД” ТЭТГЭЛЭГ

ПИТЕР МОРРОУ-ЫН НЭРЭМЖИТ “ГЭРЭЛТ МОРЬД”

ТЭТГЭЛЭГТ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дах Монголын Урлагийн Зөвлөл болон ХААН Банк Сантай хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал, МУЗ-ийн дэд тэргүүн асан Петер Морроу-ын гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” мэргэжлийн түвшиний уран бүтээлийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдааныг зарлаж байна.

Уралдааны тухай

“Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан нь уран бүтээлчдийг бүтээн туурвих үйл явцыг дэмжиж шинэ санаа, шинэлэг агуулга бүхий оряин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан 5 сая төгрөг хүртэлх тэтгэлэгийг уран бүтээлчид болон уран бүтээлийн баг хамт олонд олгоно.

Урлагийн төрөл:

  • Видео, медиа уран бүтээл
  • Дижитал уран бүтээл
  • Тайз дэлгэцийн уран бүтээл /орчин үеийн бүжиг ба бусад/

Сонгон шалгаруулах шалгуур:

  • Мэргэжлийн түвшинд туурвисан шинэ санаа бүхий шинэлэг бүтээл байх
  • Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай уран бүтээлч буюу баг хамт олон байх

Сонгон шалгаруулалт:

Уралдааныг уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлах ба хүлээн авсан материал, танилцуулгад тулгуурлан шалгаруулалтыг МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, Америк дах Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, ХААН Банк Сангийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ.

Бүрдүүлэх материал

  • Уран бүтээлчийн дэлгэрэнгүй намтар буюу баг хамт олны танилцуулга
  • Уран бүтээлийн төсөл, төсвийн хамт

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа:

  • 2017 оны 11 сарын 24

Уралдааны материалыг 2017 ОНЫ 11- САРЫН 24-НЫ ДОТОР Redger@artscouncil.mn хаягаар хүлээн авна. Сонгон шалгаруулалтын үр дүнг 2017 оны 11-р сарын 30-нд зарлана.

Жич: Хугацаанаас хоцорч ирсэн материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-319017; 11-319015; дугаарт холбогдон авна уу