Хөтөлбөр

3-р сар 29, 2018

Орон нутгийн соёлын байгууллагын чадавхийг бэхжүүлэх сургалт

Төслийн зорилго:

Соёлын өвийг хамгаалах орон нутгийн чадавхийг бэхжүүлэх

Хөдөө орон нутгийн соёлын байгууллагын мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх

Төслийн танилцуулга:

МУЗ нь МУ-ын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 2014 оны шинэчилсэн найруулгыг орон нутагт сурталчлан таниулах, хөдөө орон нутгийн музейг мэргэжлийн арга зүйгээр хангах, соёл урлагийн байгууллагын менежментийг дээшлүүлэх чиглэлээр Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдад Оюутолгой ХХК-ны дэмжлэгтэйгээр сургалт зохион байгуулж соёлын өвийг хамгаалах үүрэг бүхий төрийн байгууллагууд, соёл урлагийн байгууллагын ажилтнууд, хувь хүмүүс зэрэг 100 орчим хүмүүсийг хамрууллаа.

Төслийн хамтрагч:

Соёлын өвийн төв

Монголын музейн нэгдсэн холбоо

Өмнөговь аймгийн музей

Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдын соёлын төв

Төслийн хандивлагч:

Оюутолгой ХХК