Онцлох үзвэр

12-Р САРЫН СОЁЛ УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР


ДЭЛХИЙН СОНГОМОЛ ЖҮЖГЭЭС

Блэк Бокс Театр

2013 оны 12-р сарын 08-наас 

“Блэк Бокс” театр Японы нэрт зохиолч Акутагавагийн “Ширэнгэнд”, Францын абсурд театрын сонгомол төлөөлөгч Э.Инэскугийн “Сандлууд”, ОХУ-ын зохиолч Д.Богославскийн “Хүний хайр” жүжгүүдээр 2013 оны өвөл цагийн нээлтээ хийхээр болсон байна. 

Дээрх жүжгүүд нь “Блэк Бокс” театрын урын санд орсон бөгөөд, жүжгийн ерөнхий найруулагч, ерөнхий зураач болон арт зөвлөхөөр Боролдойн Мягмар мөн Буриад улсын төрийн шагналт, найруулагч Олег Юмов нар хамтран ажиллаж байгаа аж. 

 

Дэлгэрэнгүй мэдээлэлийг 99059161 99119161 утсаар холбогдон авна уу. 

“МОНГОЛЫН ИХ ХАТАД” БҮЖГЭН ТУУЛЬС  

Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга

2013 оны 12-р сарын 15-17 нд 19:00 цагт

“Монголын Их Хатдын Туульс” бүжгэн жүжигт Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлэхээр болсон байна. 

 Жүжгийн цомнолыг Н.Болд, ерөнхий продюсероор Г.Цоггэрэл, ерөнхий бүжиг дэглээчээр Д.Баярбаатар нар ажиллаж байгаагаас гадна энэхүү бүжгэн жүжиг нь ҮДБЭЧ-ийн 2013 оны шинэ уран бүтээл болно. 

Тус бүжгэн жүжгийг Н.Буянбаатар удирдаж, ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал хөгжимдөнө. 

Тасалбарын үнэ 20,000₮, 25,000₮  

Дэлгэрэнгүй мэдээлэлийг  8808-8868, 8802-3954, 8895-4985 утсаар холбогдон авна уу.  

ОРГИНАЛ БАР АЖЛУУД үзэсгэлэн

976 арт галерей 

2013 оны 12-р сарын 15-наас 30 хүртэл

           976 арт галерей нь “Оргиналь ба ажлууд” үзэсглэнгээрээ Georges Braque, Salvador Dalí, Sam Francis, Karl Otto Götz, Hans Hartung, Fernand Lèger, Henry Moore , A.R.Penck, Otto Piene, Mel Ramos, Antoni Tàpies, Victor Vasarely, Walter Womacka нарын нийт 24 бүтээлийг олон нийтэд, удаан хугацаагаар толилуулах гэж байна.

 

Дээрх уран бүтээлүүд нь Германы иргэн Dr. Gunnar Enghusen-ын цуглуулга бөгөөд Dr.Gunnar нь 1970-д оноос эхлэн орчин үеийн урлагийн бүтээлүүд цуглуулж эхэлсэн, A.R.Penck, Peter Makolies зэрэг нилээд олон нэртэй уран бүтээлчийн дотнын найз, Германы Урлагийн Их Сургуулийн Дэмжих Нийгэмлэгийн гишүүн болно.

 

Дэлгэрэнгүй мэдээлэлийг 99750959, 99051127 утсаар холбогдон авна уу. 


12-Р САРЫН СОЁЛ УРЛАГИЙН ХӨТӨЛБӨР -PDF