Хөтөлбөр

8-р сар 28, 2014

Нээлттэй Нийгэм Хүрээлэн \Соросын Сан\-ийн Баримтат Гэрэл Зургийн Хөтөлбөр

Төслийн зорилго:

Тухайн оронд тулгамдаж буй нийгмийн асуудлыг дүрсжүүлэн баримтжуулах, гэрэл зурагчдад дэмжлэг үзүүлэхэд оршино

Төслийн танилцуулга:

Нээлттэй Нийгэм Хүрээлэн \Соросын Сан\-ийн Баримтат Гэрэл Зургийн Хөтөлбөр, Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ хамтран Азербайжан, Армени, Афганистан, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекстан зэрэг орнуудын баримтат гэрэл зурагчдын дунд тухайн орны хүний эрх, нийгэмд тулгамдаж буй асуудлын сэдвээр төсөл шалгаруулах уралдаан зарлан, Монголоос гэрэл зурагчин Б. Рэнцэндоржын “Наран туул” баримтат гэрэл зургийн төсөл шалгарч, тэрбээр 2013 оны 12-р сард Туркийн Истанбул хотноо эхний ээлжийн сургалтанд хамрагдаад ирсэн. 2014 онд Б.Рэнцэндорж үргэжлүүлэн тус хөтөлбөрийн 2-р ээлжийн сургалтанд хамрагдана. 

Төслийн хамтрагч:

Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр

Төслийн хандивлагч: 

Нээлттэй Нийгэм Хүрээлэн \Соросын Сан\