Дүрст мэдээ

10-р сар 20, 2015

НЭРТ ТӨГӨЛДӨР ХУУРЧ ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД


The Corporate Hotel & Convention Centre нь олон улсын өндөр зэрэглэлийн концертын танхимыг ашиглалтанд оруулж, танхимын нээлтэнд зориулж Оросын нэрт төгөлдөр хуурч Эльмар Гасановыг урьж тоглуулах гэж байна. ЭЛЬМАР ГАСАНОВ МОНГОЛД тоглолтыг The Corporate Hotel & Convention Centre болон KAWAI Mongolia компани хамтран зохион байгуулж байна. Төгөлдөр хуурч Эльмар Гасанов Оросын нэрд гарч яваа RusQuartet хийлийн квартетийн хамт Монголд ирэх юм.

Эльмар Гасанов сонгодог урлагт шимтэн дурлагч эрхэмсэг Монголчууддаа зориулж сонгодог хөгжмийн эрин үеийн ноён оргил болсон Бетховен, Оросын нэрт хөгжмийн зохиолч Рахманинов, Германы хөгжмийн зохиолч Брамс нарын сонгомол бүтээлүүдийг хүн төрөлхтний сэтгэл зүрхийг 90 жилийн туршид хөглөсөн гайхамшигт KAWAI төгөлдөр хуураар тоглох нэгэн сонгодог үдшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна.


Тоглолтын тасалбарыг ticket.mn болон HiFi records- ийн салбараар худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99111355, 99110342, 88102329
www.corporatehotel.mn
https://facebook.com/KAWAIMongolia авна уу.