Хөтөлбөр

2-р сар 05, 2013

“Нэгэн зууны тэртээх Монгол улс - Франц гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэн

 

Төслийн зорилго:

Уламжлалт өв соёл түүхийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, 20-р зууны эхэн үеийн түүх соёлын баримтат дурсгалыг сурталчлах, музей галерейн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх. 

 

Төслийн үр дүн:

МУЗ нь БСШУЯ, Монгол дахь Франц улсын ЭСЯ, Монгол- Франц Төвтэй хамтран тус үзэсгэлэнг Уран Зургийн Галерейд 2 сарын турш зохион байгуулж, олон улсын байгууллага, хувь уран бүтээлчид, төрийн ба төрийн бус байгууллагын  соёл урлагийн салбар дахь хамтын ажиллагааг амжилттай явууллаа.

Үзэсгэлэнд Францын О-де-Сейнь муж, Алберт Каны музейн “Дэлхийн архив”-т хадгалагдаж байсан 1912-1913 оны Богд хаант Монгол улсын үеийн өнгөт гэрэл зургуудаас 80 гаруй зураг, 25 минутын дүрс бичлэгийг анх удаа Монголд толилуулж, 20 р зууны эхэн үеийн Монголын түүх соёл, амьдрал ахуйг бодитоор харах боломжийг үзэгчдэд олголоо.

Үзэсгэлэнг медиа үзмэр ашиглан өвөрмөц дизайнаар дэглэж, олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэнг дэглэх талаар галерей музейн ажилтнуудын чадавхийг бэхжүүлсэн.

Үзэсгэлэнгийн зургууд ба Франц судлаачдын бичсэн 2 өгүүллэгийг багтаасан каталоги 1000 хувь хэвлэн Монголын үзэгчдэд хүргэлээ. Үзэсгэлэнг нийт 2300 үзэгчид үзэж сонирхсон байна.

 

Хамтрагч:

Монгол дахь БНФУ-ын ЭСЯ

Францын О-де-Сейнь муж

Парисын Алберт Каны музей

Монгол- Франц Төв

Уран Зургийн галерей

 

Хандивлагч:

БСШУЯ

Парисын Алберт Каны музей