Хөтөлбөр

2-р сар 05, 2013

ННХ /Соросын Сан/-ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн Төсөл шалгаруулах уралдаан

 

Уралдааны зорилго:

Соёл урлагийн хамтарсан төслүүдээр дамжуулан Монгол, Төв Ази, Кавказын орнуудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, соёл урлагаар дамжуулан дэлхий дахин, бүс нутаг болон тухайн орны хөгжилд хувь нэмэр оруулан, нээлттэй нийгмийг хөгжүүлэхэд оршино.

 

Төслийн үр дүн:

МУЗ нь тус хөтөлбөрийн хүрээнд соёл урлагаар дамжуулан нээлттэй нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-ийн Соёл Урлагийн Хөтөлбөрийн төсөл шалгаруулах уралдааныг Монголын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн дунд 2008 оноос зохион байгуулж ирсэн. 2012 онд тус уралдаанд есөн төсөл явуулснаас уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, олон улсын урлагийн арга хэмжээ зохион байгуулах чиглэлээр дөрвөн төсөл шалгарч 39,535 ам долларын тэтгэлгийг олгосон байна.

 

Уралдааны хамтрагч:

ННХ /Соросын Сан/-ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр

 

Уралдааны хандивлагч:

ННХ /Соросын Сан/-ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөр