Хөтөлбөр

2-р сар 05, 2013

ННХ /Соросын Сан/-ийн Соёл Урлагийн Бүсийн Хөтөлбөрийн Төсөл шалгаруулах уралдаан 2011-2012

 

 

Монголын соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн анхааралд!

Нээлттэй Нийгэм Сангийн Соёл Урлагийн Хөтөлбөр, Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ хамтран “Соёл урлагаар дэмжуулан иргэний нийгмийг бэхжүүлэх” сэдвийн хүрээнд 2012 оныг дуустал төсөл шалгаруулах уралдаан зарлаж байна! 

Уралдааны зорилго нь соёл урлагаар дамжуулан тус сангийн зорилтот орнууд болох Азербайжан, Армени, Афганистан, Гүрж, Казахстан, Киргизстан, Молдав, Монгол, Тажикистан, Турк, Узбекистанд иргэний нээлттэй нийгмийг хөгжүүлэх, соёлын бодлогын шинэчлэлийг дэмжих, эдгээр орны соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн чадавхыг бэхжүүлэх, шинэлэг санаачлагыг дэмжих, тэдгээрийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оршино.

Уралдаанд ирүүлэх төслүүд нь соёл урлагаар дамжуулан нийгмийн чухал асуудлыг хөндөх, үүнд иргэдийн оролцоог хангах, соёл урлагийн байгууллага, уран бүтээлчдийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих, соёл урлагийг ижил тэгш хүртээх агуулга бүхий төслүүд байна.

 

Төсөл боловсруулах чиглэл:

  1. Шинэ уран бүтээл туурвих тэтгэлэг

Энэ чиглэлд тайзны урлаг, дүрслэх урлаг, малтимедиа, баримтат киноны болон  урлагийн холимог төрлийн уран бүтээл туурвих төслүүд хамрагдана. Энэ чиглэлийн төслүүд нь дараах зорилгыг агуулсан байна. Үүнд: 

  • Тухайн орон, бүс нутгийн нийгмийн чухал асуудлыг хөндөх
  • Соёл урлагийн салбарын нэр хүнд, чадавхыг дээшлүүлэх замаар иргэний нийгмийг цогцлуулан бэхжүүлэх
  • Уламжлалт арга барил дээр тулгуурлан орчин үеийн теник, технологийг ашиглан шинэлэг уран бүтээл туурвих
  • Маркетинг, сурталчилгааны дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулж олон нийтийг өргөнөөр хамруулах
  • Олон нийтийн дунд эсвэл сургуулиуд дээр нээлттэй хэлэлцүүлэг, сургалт явуулж төслийн үйл ажиллагааг өргөн хүрээнд хүргэх
  • Төрөл бүрийн үндэстэн, бүс нутаг, нийгмийн давхаргын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжих
  • Нийгмийн эмзэг бүлгийн болон алслагдсан хүн ам, үндэсний цөөнхийг  хамруулах

 

  1. Олон нийтэд зориулсан соёлын орон зайг хөгжүүлэх тэтгэлэг 

Энэ чиглэлд урлагийн наадам, цуврал хэлэлцүүлэг, лекц, мэтгэлцээн болон олон нийтийг өргөнөөр хамруулсан соёл урлагийн бусад арга хэмжээг зохион байгуулах төслүүд хамрагдана. Мөн эдгээр арга хэмжээг зохион байгуулахад шаардлагатай судалгаа явуулах төслүүд хамрагдаж болно. Энэ чиглэлийн төслүүд нь дараах зорилгыг агуулсан байна. Үүнд: 

  • Тухайн улс, бүс нутаг, олон улсын түвшинд соёлын солилцоог дэмжих
  • Цаашид тогтвортой үргэлжлэх боломжтой ба нийгэмд асуудал дэвшүүлж, урт хугацааны эерэг нөлөө үзүүлэх
  • Нийгмийн эмзэг бүлгийн болон алслагдсан хүн ам, үндэсний цөөнхөд соёл урлагийг хүртээх

 

  1. Уран бүтээлчдийн мэргэжил дээшлүүлэх, соёл урлагийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх тэтгэлэг
  • Уран бүтээлчдийн мэргэжил дээшлүүлэх чиглэлд соёл урлагийн удирдлага, менежмент, бодлогын салбарын ажилтнууд болон уран бүтээлчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх төслүүд хамрагдана. Тус тэтгэлийг гадаадад зохиогдох хурал, зөвлөгөөн, сургалт, семинарт оролцох болон уран бүтээл туурвих чиглэлээр хийгдэх суурь судалгаанд олгоно. Тэтгэлэг хүсэгч нь тухайн төсөлд дурьдсан арга хэмжээнд урьж буй болон хамтран ажиллах байгууллагаас албан ёсны урилга, хамтран ажиллах захиаг авсан байна. Тэтгэлэг хүсэгч нь төсөлдөө тухайн арга хэмжээнд хамрагдсанаар өөрийн мэргэжлийн ур чадварыг хэрхэн дээшлүүлэх болон өөрийн ажиллаж буй байгууллага, соёл урлагийн салбар, улс оронд ямар ашиг тустай үр нөлөө үзүүлэх талаар тодорхой тусгасан байна. 
  • Соёл урлагийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлд соёл урлагийн байгууллагын засаглал, менежментийг чадавхижуулах, шинэ үзэгчдийг бий болгох, нийгмийн бүхий л давхаргад соёл урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой гурван жилийн үйл ажиллагааны цогц төслүүд хамрагдана. Тэтгэлэг хүсэгч байгууллага нь байгууллагын чадавхыг дээшлүүлэх гурван жилийн стратеги төлөвлөгөө боловсруулж, байгууллагын танилцуулга, ажилчдын тоо, жилийн төсөв, хамтран ажиллагсад, орлогын эх үүсвэр зэрэг мэдээлэл болон байгууллагын үйл ажиллагааны ба санхүүгийн тайланг хавсаргана.

 

Уралдааны журам, заавар

  • Уралдаанд дээр дурьдсан орнуудын төрийн болон төрийн бус, олон нийтийн соёл урлагийн байгууллага, бие даасан уран бүтээлчид оролцоно.
  • Тус уралдаан хоёр үе шаттай болно. Үүнд:

 

1-р үе шат:

Тэтгэлэг хүсэгч нь тус уралдаанд явуулах төслийн ерөнхий танилцуулга бүхий өргөдлийг түрүүлж явуулна. Энэ нь уг төсөл нь уралдааны зорилгод нийцэж, шалгуурыг хангаж байгаа болон цаашид дэлгэрэнгүй төслийг боловсруулан уралдаанд явуулж болох эсэхийг тодорхойлох зорилготой юм. Өргөдлийн хариуг өргөдөл хүлээн авсанаас хойш хоёр долоо хоногийн дотор мэдэгдэнэ. Хэрэв уг төсөл нь уралдаанд оролцох боломжгүй тохиолдолд шалтгааныг тайлбарлан явуулах болно.

 

2-р үе шат:

Уралдаанд төслөө оролцуулах боломжтой болсон байгууллага, уран бүтээлчид төслийн болон төсвийн маягтыг бөглөж, дэлгэрэнгүй төслийг төсвийн хамт боловсруулж явуулна

 

  • Уралдааны журам, заавар болон өргөдлийн, төслийн ба төсвийн маягтыг www.soros.org/initiatives/arts ба www.artscouncil.mn вэб хаягаар болон МУЗ-өөс ирж авна уу.
  • Төслийн цар хүрээнээс хамааран тэтгэлгийн хэмжээ нь 1,000 – 30,000 ам доллар байна. Бие даасан уран бүтээлчийн мэргэжил дээшлүүлэх, уран бүтээл туурвих, бага хэмжээний соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах чиглэлийн төслүүдийн тэтгэлгийн дээд хэмжээ 15,000 ам доллараас хэтрэхгүй байна. Хамтарсан уран бүтээл туурвих, олон улсын томоохон соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлийн том хэмжээний төслүүдийн тэтгэлгийн хэмжээ үүнээс их байна.
  • Тэтгэлэг хүсэгч байгууллага, уран бүтээлч бүр тус уралдаанд дээр дурьдсан аль нэг чиглэлээр зөвхөн нэг төслөөр оролцож болно.
  • Төслийг англи эсвэл орос хэлээр боловсруулах ба Times New Roman шрифтээр, үсгийн 12 хэмжээтэй байна.
  • Тухайн төслийг хамтран хэрэгжүүлэх, санхүүжүүлэх байгууллагын албан ёсны захидлыг хавсаргана.
  • Тэтгэлэг авагч нь тэтгэлгийн хэрэгжилтийн хугацаанд хүлээн авсан санхүүжилт бүрийн эцэст санхүүгийн болон үйл ажиллагааны нарийвчилсан тайлан гаргана.

 

Төсөл хүлээн авах хугацаа, сонгон шалгаруулалт

  • Уралдаанд оролцох өргөдөл, төслүүдийг 2011 оны 8-р сарын 15-наас 2012 оныг дуустал МУЗ-ийн ажилтан У.Солонгод program@artscouncil.mn хаягаар явуулна. 
  • Уралдаанд ирүүлсэн төслүүдийг дараах шалгуураар сонгон шалгаруулна. Үүнд:

-          Төсөл нь уг уралдааны зорилготой нийцэж байгаа эсэх

-          Төслийн боловсруулалт хангалттай эсэх:

ü  Зорилго, зорилт нь тодорхой эсэх

ü  Төслийн бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо уялдаа холбоотой эсэх

ü  Төслийн зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцсэн эсэх

ü  Төслийн зорилтот бүлэгт үзүүлэх үр нөлөө, хамрагдах үзэгчдийн төрөл, тоо

ü  Төслийн үйл ажиллагаа бодитой, хэрэгжихүйц эсэх

ü  Төслийг хэрэгжүүлэх байгууллага, уран бүтээлчдийн ур чадвар, чадавхи

ü  Төслийн хүрээнд олон нийтэд өргөнөөр хүргэх, мэдлэг олгох үйл ажиллагаа хамруулсан эсэх

ü  Төслийн үр дүн нь бодитой, урт хугацааны, хэмжигдэхүйц эсэх

ü  Төсөл нь цаашид тогтвортой үргэлжлэх боломжтой эсэх

-          Төсөв нь бодитой эсэх, бóñàä байгууллагаас ñàíõ¿¿ãèéí болон бэлэн бус äýìæëýã àâñàí ýñýõ

-          Хамтарч ажиллах, санхүүжүүлэх бусад байгууллагын тодорхойлолт, албан захидлыг хавсаргасан эсэх

 

  • Уралдаанд ирүүлсэн төслүүдээс анхан шатны шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг Будапешт дахь Нээлттэй Нийгэм Сангийн Соёл Урлагийн Хөтөлбөрт явуулах ба эцсийн шалгаруулалтыг тус хөтөлбөрийн Шинжээчдийн Дэд Зөвлөл ойролцоогоор гурван сар тутамд явуулна.
  • Шалгаруулалтын дүнг төсөл хүлээн авсан хугацаанаас гурван сарын дараа мэдэгдэнэ
  • Төсөл хэрхэн боловсруулах талаарх зөвлөгөөг МУЗ-ийн ажилтан У.Солонгоос Пүрэв гариг бүрийн 15:00-17:00 цагийн хооронд авах боломжтой. Уулзалтын товыг МУЗ-ийн 319017 тоот утсаар эсвэл  program@artscouncil.mn хаягаар 2011 оны 8-р сарын 15-наас хойш холбогдож авна уу.

 

Манай хаяг:              Дельта Төвийн 4-р давхар /Урт Цагааны зүүн урд талд/

Утас: 976-11-319017

Факс: 976-11-319015

Э-шуудан: program@artscouncil.mn

Вэб хаяг: www.artscouncil.mn