Дүрст мэдээ

12-р сар 04, 2018

МУЗ Соёлын өвийн хөтөлбөрийн зохицуулагч ажилд авна.

Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын өвийг хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм. Монголын урлагийн зөвлөл нь 2019 оны 1 сараас соёлын өвийн хөтөлбөрийн зохицуулагч шалгаруулан ажилд авна.

Ажлын байрны зорилго: Монголын Урлагийн Зөвлөлийн соёлын өвийг хамгаалах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөн зохицуулж, хамтрагч байгууллагуудын гэрээний дагуу төсөл хэрэгжих нөхцлийг бүрдүүлж, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино.

Ажлын байрны чиг үүрэг:

  • Соёлын өвийн хөтөлбөрийн стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу төслийн санал боловсруулах, төлөвлөлт хийх, сан бүрдүүлэх, хэрэгжилтийг хянах, төслийн үр дүнг тайлагнах
  • Төсөлд оролцогч талууд буюу төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, соёл урлагийн байгууллагууд болон төслийн ажлын хэсгийн хоорондын харилцаа холбоог зохицуулан тэдгээрийн ажлын уялдаа холбоог хангах
  • Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх
  • Төслийн бичиг баримтын бүрдүүлэлт хийх
  • Хөтөлбөр, төслийн талаарх олон нийтэд түгээх мэдээллийг боловсруулах

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Мэргэжил: Төслийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, соёл урлаг, музей судлал, соёлын өвийн менежмент аль нэг чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага, ур чадвар: 

  • Төслийн удирдлага зохицуулалтын чиглэлээр төрийн байгууллага хувийн хэвшлийн хамтарсан төсөл, хөтөлбөрийн удирдлагын багт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
  • Хамтрагч байгууллагууд, ажлын хэсгийн гишүүдтэй үр дүнтэй хамтран ажиллах яриа хэлэлцээр явуулах, зөрчлийг шийдвэрлэх харилцааны өндөр ур чадвартай байх
  • Баримт бичиг боловсруулах бичгийн өндөр ур чадвартай байх
  • MS Office-ийн бүх программууд дээр ажиллах чадвартай байх
  • Цагаа оновчтой хуваарилан төлөвлөх, богино хугацаанд суралцах, ажлын ачаалал даах чадвартай байх
  • Англи хэлээр амаар болон бичгээр харилцах чадвартай байх
  • Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу талтай

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Дэлгэрэнгүй CV (1 хувь зурагтай)
  2. Диплом, хэлний чадварын сертификатын нотариатаар батлуулсан хуулбар
  3. Өмнөх ажлын газрын тодорхойлолт /бичгээр/
  4. Лавлагаа өгөх 2 хүний утас, хаяг, холбогдох мэдээлэл

Эдгээр материалыг МУЗ-ийн захиргааны ажилтан Д.Оюунсүрэнгийн grants@artscouncil.mn  хаягаар ирүүлэх эсвэл Монголын Урлагийн Зөвлөлийн оффист доорх хаягаар 2018 оны 12 сарын 21 хүртэл хүлээн авна.

Монголын Урлагийн Зөвлөл

Дельта төв 4 давхарт 402 тоот

Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Жуулчны гудамж

Ш 38-р салбар, Ш/Х-491, Улаанбаатар-15170

Утас: 11-319015, 11-319017