Дүрст мэдээ

5-р сар 08, 2020

МУЗ-ийн 2020-2021 онд хамтран ажиллах ОНЦЛОХ 5 УРАН БҮТЭЭЛЧ сонгогдлоо

МУЗ нь 2019 онд соёл урлагийн салбарын авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, хамтран ажиллах, тэдний уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилгоор “Онцлох уран бүтээлч” төслийг санаачилсан билээ. МУЗ нь 2020-2021 оны онцлох 5 уран бүтээлчээр “Dubar” студийн график дизайнер Ц.Эрхбаяр, гэрэл зурагчин Б.Бат-Оргил, ятга хөгжимчин Ө.Ариунхишиг, ШУТИС-ийн багш, урлаг судлаач Ц.Батсайхан, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул нарыг сонгон хамтран ажиллахаар боллоо.

 “Онцлох уран бүтээлч” нь МУЗ-ийн “Улаан Гэр” бүтээлч орон зайд өөрсдийн уран бүтээлээ туурвих, сургалт, арга хэмжээ зохион байгуулахад хамтран ажиллана. Мөн шинэ санаа, санаачлага бүхий төсөлд хамрагдах боломжоор хангагдах бөгөөд байгууллагын зохион байгуулж буй арга хэмжээнд уригдан оролцож, хамтын ажиллагаагаа тэлж, танилын хүрээгээ өргөжүүлэх боломжтой.