Дүрст мэдээ

4-р сар 01, 2016

МУЗ-ийн 2016 оны Гишүүнчлэлийн аян эхэллээ


МУЗ нь гишүүн элсүүлж, сан бүрдүүлэх замаар авьяаслаг уран бүтээлчдийн шинэ бүтээл туурвих үйл явцыг тэтгэж, шинэ содон бүтээлийг олон нийтэд толилуулдаг уламжлалтай билээ.

МУЗ нь 2016 оны гишүүнчлэлийн аяны нээлт болгон, “The Solace” нэгдлийн залуу уран бүтээлчдийг дэмжих “TANGO NIGHT” гишүүнчлэлийн үдэшлэгийг 2016 оны 4-р сарын 07-ны өдөр ЗӨВХӨН ГИШҮҮДДЭЭ зориулж зохион байгуулах гэж байна.

Энэ үдэш МУЗ нь Монгол, АНУ, ОХУ, БНСУ, Итали улсын дэлхийд нэр хүндтэй хөгжмийн их сургуулийг төгссөн, мэргэжлийн ур чадвараараа судлаач, хөгжим сонирхогчдоос өндөр үнэлэлт авсан 7 авьяаслаг чавхдаст хөгжимчдөөс бүрдсэн “The Solace” нэгдлийг танилцуулж байгаадаа баяртай байна.


Та МУЗ-ийн гишүүнчлэлд нэгдснээр,

• “The Solace” нэгдлийн уран бүтээлчдийг дэмжинэ.
• МУЗ-ийн шинэ гишүүний урамшуулал хүлээн авна.
• 2016 оны турш МУЗ-аас зохион байгуулах урлагийн тоглолт, үзэсгэлэн, кино үзвэр болон олон улсын наадамд уригдан оролцоно.





Та МУЗ-ийн Гишүүнээр элсэхийг хүсвэл доорхи хаягаар холбогдоно уу.

Утас: 319015, 319017
culture@artscouncil.mn

Бид танд урлагийг ойртуулна!

Монголын Урлагийн Зөвлөл