Дүрст мэдээ

11-р сар 07, 2022

МУЗ-ийн 20 жилийн ойн Онцлох уран бүтээлч- АРГА БИЛЭГ хамтлаг

МУЗ-ийн 20 жилйин ойн Онцлох уран бүтээлч, AРГА БИЛЭГ хамтлаг Arga bileg ethno jazz band МУЗ-ийн “АМЖИЛТ, ТҮҮХ БҮТЭЭСЭН 20 ЖИЛ”-ийн ойн хүрээнд Монголын соёл урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ололт амжилт, олон талт хамтын ажиллагааг өргөнөөр таниулж байгаа билээ. МУЗ-тэй олон жилийн турш тогтвортой хамтран ажилласан, МУЗ-ийн хэрэгжүүлсэн олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрт амжилттай оролцож, соёл урлагийн салбартаа тэргүүлж, өөрийн авьяас, мэдлэг туршлагыг олон улсын болон үндэсний хэмжээнд бусдад түгээн дэлгэрүүлж буй 8 салбар тэр дундаа хөгжим, бүжиг, утга зохиол, кино урлаг, гэрэл зураг, медиа урлаг, дүрслэх урлаг, соёлын өвийн салбарын уран бүтээлчдийг онцлон бүтэн жилийн турш хамтын ажиллагааг өрнүүлж ажиллаж байна.Энэ удаа хөгжмийн салбараас АРГА БИЛЭГ хамтлагийг онцлон, АМЖИЛТ, ТҮҮХ-ийг үзэгч та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. 

#МУЗийн20жилийнОй #АмжилтТүүхБүтээсэн20жил #ACM20thAnniversary #20YearsOfBuildingSuccessAndLegacy