Дүрст мэдээ

12-р сар 12, 2018

МУЗ-ийн Урлаг ба Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч ажилд авна.

Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ нь соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын өвийг хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой төрийн бус байгууллага юм.

Ажлын байрны нэр: Хөтөлбөр зохицуулагч

Ажлын байрны зорилго:

Хөтөлбөр зохицуулагч нь МУЗ-ийн Урлаг болон Хөгжлийн хөтөлбөрийн зорилго, зорилтуудын хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөн гүйцэтгэж,тайлагнана.

Ажлын байрны чиг үүрэг:

· Урлагийн болон Хөгжлийн хөтөлбөрийн стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу төслийн санал боловсруулах, төлөвлөлт хийх, сан бүрдүүлэх, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах

  • Хөтөлбөрийн оролцогч талуудын хоорондын харилцааг зохицуулан тэдгээрийн ажлын уялдаа холбоог хангах
  • Хөтөлбөрийн өдөр тутмын үйл ажиллагааг чиглүүлэх, өдөр тутмын бичиг баримтын бүрдүүлэлт хийх

· Хөтөлбөр, төслийн талаарх мэдээллийг боловсруулах, олон нийтэд түгээх

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Соёл урлагийн менежмент, урлаг судлал, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
  • Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй /TOEFL-80 онооноос дээш байх/
  • Баримт бичиг боловсруулах бичгийн ур чадвартай
  • MS Office –ийн программууд дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах болон харилцааны өндөр ур чадвартай
  • Богино хугацаанд суралцах, ажлын ачаалал даах чадвартай
  • Cошиал орчин болон олон нийттэй харилцах, маркетингийн төлөвлөгөө гаргах ур чадвартай
  • Дизайн, хэвлэлийн эх бэлтгэх туршлагатай бол давуу тал болно

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Дэлгэрэнгүй CV (1 хувь зурагтай)
  2. Диплом, хэлний чадварын сертификатын хуулбар
  3. Өмнөх ажлын газрын тодорхойлолт /бичгээр/
  4. Лавлагаа өгөх 2 хүний утас, хаяг, холбогдох мэдээлэл

Эдгээр материалыг МУЗ-ийн захиргааны ажилтан Д.Оюунсүрэнгийн grants@artscouncil.mn  хаягаар ирүүлэх эсвэл Монголын Урлагийн Зөвлөлийн оффист доорх хаягаар 2019 оны 1 сарын 7 хүртэл хүлээн авна.

Монголын Урлагийн Зөвлөл

Дельта төв 4 давхарт 402 тоот

Чингэлтэй дүүрэг 1-р хороо, Жуулчны гудамж

Ш 38-р салбар, Ш/Х-491, Улаанбаатар-15170

Утас: 11-319015, 11-319017

Вэб хуудас: www.artscouncil.mn