МУЗ-ийн оны ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧ хөтөлбөрийн эзэд тодорлоо.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь уран бүтээлчдийг дэмжиж, хамтран ажиллах, урлагийн олон төрлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2021 оны “Онцлох уран бүтээлч” хөтөлбөрийг хөгжим, урлагийн шүүмж судлал, сэтгүүл зүй,
уламжлалт урлаг, дүрслэх урлаг, дизайн, медиа урлаг гэсэн 5 чиглэлээр зарласан билээ.
2021 оны онцлох уран бүтээлчээр:
- Хөгжмийн зохиолч, продюсер, “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбат
- Утга зохиол судлаач, сэтгүүлч У.Бямбаням
- Уран хатгамалч Д.Ганцэцэг
- График дизайнер, комик зураач Б.Билгүүн
- “Хөх зэв” уран бүтээлчдийн нэгдлийн уран бүтээлчид сонгогдон, МУЗ-тэй бүтэн жилийн хугацаанд хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллах болсныг дуулгахад таатай байна.
“Онцлох уран бүтээлч” хөтөлбөрт шалгарсан уран бүтээлчиддээ амжилт хүсье!