МУЗ-ийн ажлын байрны зар - Маркетинг олон нийттэй харилцах ажилтан 2022

Ажлын байрны нэр: Маркетинг олон нийттэй харилцах ажилтан
Ажлын байрны зорилго: Маркетинг олон нийттэй харилцах ажилтан нь МУЗ-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төслүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, бодит, үнэн зөв мэдээллээр хангах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцан хамтран ажиллах
Ажлын байрны чиг үүрэг:
• МУЗ-ийн стратеги, үйл ажиллагааны чиглэлийн дагуу хэрэгжих төслийн маркетингийн төлөвлөгөө боловсруулах, төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах
• Оролцогч талуудын хоорондын харилцааг зохицуулан тэдгээрийн ажлын уялдаа холбоог хангах
• Хөтөлбөр, төслийн маркетингийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан хийх
• Хөтөлбөр, төслийн талаарх мэдээллийг боловсруулах, олон нийтэд түгээх
ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Соёл урлагийн менежмент, маркетингийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
• Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй
• Баримт бичиг боловсруулах бичгийн ур чадвартай
• MS Office –ийн программууд дээр ажиллах чадвартай
• Багаар ажиллах болон харилцааны өндөр соёлтой
• Богино хугацаанд суралцах, ажлын ачаалал даах чадвартай
• Cошиал орчин болон олон нийттэй харилцах, маркетингийн төлөвлөгөө гаргах ур чадвартай
• Бүтээлч сэтгэлгээ, шинийг эрэлхийлэх ур чадвартай
• Дизайн, хэвлэлийн эх бэлтгэх чадвар, туршлагатай байх.
Та өөрийн CV-г grants@artscouncil.mn хаяг руу 2022 оны 4-р сарын 22-ны дотор бидэнд илгээнэ үү.