Хөтөлбөр

3-р сар 29, 2018

Музейн Хадгалалт Хамгаалалтын Сургалт ба Материал төсөл

Төслийн зорилго

Музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах

Музейн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх

Төслийн танилцуулга

МУЗ нь Монголын музейн сан хөмрөгч нарын мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх сургалтыг Архангай аймаг ба УБ хотноо нийт 32 музейн 40 орчим мэргэжилтнүүдэд АНУ-ын Буркийн Байгаль, Соёлын Музейн мэргэжилтнүүдээр удирдуулан явууллаа. 4 өдрийн сургалтаар үзмэр эд өлгийн зүйлстэй зөв харьцах цэвэрлэх, соёлын өвийн хадгалалт, аюулгүй байдал, музейн хүчилгүй, шүлтгүй баглаа боодлын материалыг хэрхэн хэрэглэх, сан хөмрөгийн менежментийн олон улсын шилдэг туршлагаас зааж сургалаа.

Төслийн хүрээнд 20,000 ам долларын өртөг бүхий музейн сан хөмрөгийг хамгаалах зориулалттай 10 нэр төрлийн хүчилгүй баглаа боодлын материалыг АНУ-аас импортоор авчирч улс орон нутгийн 30 музейд хандивлав.

Төслийн хамтрагч

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей

Төслийн хандивлагч

АНУ-ын элчин сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сан

АНУ дах МУЗ