“Музейн Хадгалалт Хамгаалалтын Материал ба Сургалт” төсөл
Төслийн зорилго:
Монголын музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах
Музейн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх
Соёлын өвийн салбарт олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх
Төслийн танилцуулга:
МУЗ нь Монголын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй соёлын эд өлгийн зүйлсийг олон улсын стандарт түвшинд хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хүчилгүй баглаа боодлын материалаар Монголын музейг хангаж, АНУ-ын Буркийн байгалийн түүх ба соёлын музейн мэргэжилтнүүд эд өлгийн зүйлсийн хадгалалт хамгаалалтын талаар Монголын музейн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах төслийг 2014 онд эхлүүллээ.
Төслийн хамтрагч:
АНУ-ын Буркийн байгалийн түүх ба соёлын музей
Монголын музейн нэгдсэн холбоо
Төслийн хандивлагч:
АНУ-ын Элчин Сайдын нэрэмжит соёлын өвийг хамгаалах сан
АНУ дах МУЗ