Хөтөлбөр

3-р сар 29, 2018

“Музейн нууц” ТВ баримтат нэвтрүүлэг


Төслийн зорилго:

Соёлын хөдөлгөөнт өвийн ач холбогдлын тухай олон нийтийн ойлголтыг бэхжүүлэх

Музей дэх түүх соёлын дурсгалт зүйлсийг хүүхэд залууст таниулан сурталчлах

Музейн үзэгчдийн тоог нэмэгдүүлэх

Төслийн танилцуулга:

Монголын музейн сан хөмрөг дэх түүх соёлын, шинжлэх ухааны ач холбогдол бүхий үзмэр, эд өлгийн зүйлс, тэдгээртэй холбогдох соёлын биет бус өвийн талаар олон нийтэд бүтээлч, сонирхолтой хэлбэрээр таниулах сурталчлах “Музейн Нууц” ТВ цуврал баримтат нэвтрүүлгийн төслийг МУЗ2014 оноос санаачлан “Хас банк”-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ.

“Музейн Нууц” ТВ цувралын анхны дугаар болох “Жаргалын тухай дууль буюу тахилч” баримтат киног 2014 онд МҮОНТВ, Дорноговь аймгийн Говийн Ноён Хутагтын Музейтэй хамтран бүтээн МҮОНТВ-ээр орон даяар 4 удаа нэвтрүүллээ. Тус нэвтрүүлэгт Дорноговь аймгийн Говийн Ноён Хутагтын музейд хадгалагдаж буй соёлын хосгүй үнэт үзмэрүүд, эд өлгийн зүйлсийн тухай сурталчлахаас гадна Монголчуудын эрт үеэс соёлын өвөө хамгаалж, хойч үедээ өвлүүлэн ирсэн уламжлалт ёс болох тахилчийн арга ухаан, уламжлалт ёсны тухай олон нийтэд таниулан сурталчиллаа.

Төслийн хамтрагч:

Говийн ноён хутагтын музей ТББ

МҮОНТВ

Төслийн хандивлагч:

Хас Банк