Дүрст мэдээ

1-р сар 23, 2020

МОУШИН МОНГОЛИА ОЛОН УЛСЫН ОРЧИН ҮЕИЙН БҮЖГИЙН НААДАМ 2020

МОУШИН МОНГОЛИА ОЛОН УЛСЫН ОРЧИН ҮЕИЙН БҮЖГИЙН НААДАМ

Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын Балетын Хөтөлбөртэй хамтран 2 дахь удаагийн Моушин Монголиа Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмыг зохион байгуулах гэж байна. Орчин үеийн бүжгийн урлагийн тогтвортой хөгжлийг хангах, уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, шинэлэг чанартай уран бүтээлийг олон нийтэд таниулах зорилготой уг наадам нь орчин үеийн бүжгийн өвөрмөц эрчим, уран сайхны хэл нь хурдацтай өөрчлөгдөж буй  өнөө үед Монголыг олон улсад сурталчлан таниулахад хувь нэмэр оруулна гэж наадмыг зохион байгуулагчид үзэж байна.

Моушин Монголиа 2020 наадмын хөтөлбөр нь Контемпорари бүжгийн уралдаан, нээлтийн болон хаалтын тоглолт, олон улсын бүжгийн үзүүлбэр, гудамжны бүжгийн үзүүлбэр, мэргэжлийн бүжигчдэд зориулсан сургалт болон мастер классаас бүрдэх юм. Тус наадам нь 2020 оны 9-р сарын 14-18-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.